Монгол Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаан “Их хуралдай” танхимд 10:00 цагаас эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд дараах байдалтай байна:
10:00 цагаас эхлэх хуралдаанаар:
-
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
– Засгийн газар 2025.04.30-нд өргөн мэдүүлсэн
– Хоёр дахь хэлэлцүүлэг -
“Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгад оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд
– Засгийн газар 2025.05.09-нд өргөн мэдүүлсэн
– Анхны хэлэлцүүлэг, асуулт хариулт (90 минут)
14:00 цагаас үргэлжлэх хуралдаанаар:
3. “Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
– Засгийн газар 2025.03.26-нд өргөн мэдүүлсэн
– Анхны хэлэлцүүлэг, асуулт хариулт (90 минут)
Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар