
Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийг Дархан-Уул аймагт хүлээлгэн өглөө
“Шинэ хөдөө” төслийн хүрээнд Дархан-Уул аймагт газар тариалан болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд зориулсан 90 гаруй нэр төрлийн техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Уг тоног төхөөрөмжийг 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, өчигдөр албан ёсоор орон нутгийн иргэдэд хүлээлгэн өгчээ.
2025-05-26

Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлжээ
Дэлхийн шатрын холбооноос хэрэгжүүлж буй “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан Азийн хүмүүжигчдийн дундах цахим шатрын тэмцээн өчигдөр амжилттай өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Ази тивийн 17 орны 23 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын 415 дугаар хорих ангийн баг манлайлж, тэргүүн байр эзэлсэн байна.
2025-05-26

Ихэнх нутгаар халж, зарим газар бороо орж, салхи шуургатай байна
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр, ойрын хоёр хоногт ихэнх нутгаар халж, хуурайшилт эрчимжих учраас болзошгүй гал түймэр гарч болзошгүй байгааг малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулж байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар
2025-05-26

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаа огцрох болсон нь "ОРЛОГОО НОТОЛ" хөдөлгөөнийг зогсоох үндэслэл болохгүй гэдгийг жагсагчдын зүгээс илэрхийлсээр байна.
2025-05-23

"Mongolian grand Prix" балетын уралдааны ГАЛА ТОГЛОЛТ болно
Уралдааны "Шилдгээр" шалгарч, амжилт үзүүлсэн шагналтнуудын "Балетын гала тоглолт" маргааш буюу тавдугаар сарын 24-ний 17:00 цагаас УДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна.
2025-05-23

Гэрийн зовлонг төрийн зовлон бүү болго!
Манай дээдсүүдэд улс орны эрх ашгаас илүүтэй яаж дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын гишүүн болох нь л бүхнээс чухал болж хувирав. Хөгжмөө ч захиалж, нэр усаа сайдад горилогчдын нэрс дунд оруулан сэвүүлсээр…
2025-05-23

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал боллоо
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан баярын хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. Хурлыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нээж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар сонордуулсан байна.
2025-05-23

Сэлэнгэ аймгийн хойд хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ
2025 оны эхний дөрвөн сарын байдлаар Сэлэнгэ аймаг дахь хойд хилийн боомтуудаар нэвтэрсэн зорчигчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тодруулбал, Алтанбулаг олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомт болон Төмөр замын Сүхбаатар боомтоор давхардсан тоогоор нийт 205.1 мянган хүн нэвтэрчээ.
2025-05-23

Цоохор ирвэс — Уулсын эзэн, байгалийн тэнцвэрийн илэрхийлэл
Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн оройд орших махчин амьтан бөгөөд байгаль орчны тэнцвэр, биологийн олон янз байдлын илэрхийлэл болдог. Тэрээр хүйтэн цаст оргилд амьдарч, хад асганд нуугдан, өндөр уулын бүхий л бүсэд дасан зохицох чадвартай амьтан учраас “уулын эзэн” хэмээх нэршил зүй ёсны хүндэтгэл болдог.
2025-05-23

Халамж, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулагдлаа
Нийгмийн халамжийн тухай болон Гэр бүлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох яамд, Ази хөгжлийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн даатгалын газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүдэд танилцууллаа.
2025-05-23

Ахлах ангийн сурагчдад зориулсан “Level up” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар хэрэгжсэн ахлах ангийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгох, зохистой хэрэглээ, хуримтлалын дадалд сургах зорилготой “Level up” хөтөлбөр дөрвөн сарын хугацаанд үргэлжилж, хаалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа.
2025-05-23

Ц.Даваасүрэн: Эхийн эндэгдэл буурсан нь хамтын ажлын үр дүн
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Александар Саша Бодироза тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тэрбээр НҮБ-ын Хүн амын сангийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд тодорхой үр дүнд хүрч байгаад талархал илэрхийлж, ялангуяа эхийн эндэгдлийг бууруулах чиглэлд гарсан ахиц нь бодитой амжилт хэмээн онцолсон юм.
2025-05-23

“Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд дүр бүтээсэн сурагч урам авлаа
Монгол Улсын Үндэсний номын сангийн бүтээл болох “Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд малчин хүүгийн дүрийг амжилттай бүтээсэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч О.Дүүрэнбаяр өөрийн дүр бүтээсэн киногоо аав, ээж, дүү болон ангийн нөхдийн хамт үзэж, урам зориг авсан байна.
2025-05-23

Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан тавдугаар сарын 22-ны өдөр болж, хорооны дарга Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа. Хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төслүүд болон захиргааны бүтцийн өөрчлөлттэй холбоотой нийт долоон асуудлыг хэлэлцсэн байна.
2025-05-23

Иргэний нисэхийн үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 68 дугаар зарлигаар “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнахаар шийдвэрлэжээ.
2025-05-23

Улаанбаатар хотын замын бүтээн байгуулалтад турк компани хамтран ажиллах сонирхол илэрхийллээ
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр 2025 оны тавдугаар сарын 22-нд Туркийн “Монгол сан”-гийн ерөнхийлөгч Вейсэл Чифтци, “Ege Asfalt” компанийн ерөнхий зохицуулагч Ентүр Фатих болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад мөн Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва оролцов.
2025-05-23

Г.Дэмүүлийн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болно
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан энэ сарын 25-ны ням гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Тус барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөх зодоглохоор төлөвлөгдсөн бөгөөд барилдаан 13:00 цагаас эхэлнэ.
2025-05-23

Метро төслийн барилгын ажил хоёрдугаар улиралд эхэлнэ
Улаанбаатар хотод хэрэгжих их багтаамжийн нийтийн тээврийн “Метро” төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ төслийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах шат эхэлсэн байна.
2025-05-23

Жендер ба уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоог хэлэлцлээ
“Жендерийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд олон улсын хурал Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурал нь жендерийн эрх тэгш байдлыг уур амьсгалын бодлоготой уялдуулах, бодит шийдэл тодорхойлох зорилготой байсан бөгөөд 21 аймаг болон нийслэлд урьдчилсан 27 удаагийн зөвлөлдөх уулзалт хийж, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төлөөлөгчдийн дуу хоолойг нэгтгэн, нийт 285 санал бүхий уриалгыг боловсруулсан байна.
2025-05-23

Лука Модрич Реал Мадрид клубээс энэ зун явна
“Реал Мадрид” багийн домогт хагас хамгаалагч, Хорватын шигшээ багийн ахлагч асан Лука Модрич энэ зун болох клубүүдийн ДАШТ-ий дараа Испанийн аварга багаасаа явна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр Инстаграм хуудсандаа “Бямба гарагт Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд сүүлийн тоглолтоо хийнэ. Би бахархал, талархал, мартагдашгүй дурсамжтайгаар клубээ орхиж байна” хэмээн бичжээ.
2025-05-23
