Цаг уурын байгууллагаас мэдээлснээр, ойрын хоёр хоногт ихэнх нутгаар халж, хуурайшилт эрчимжих учраас болзошгүй гал түймэр гарч болзошгүй байгааг малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулж байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж болзошгүй бол бусад нутгаар хуурай байдал зонхилно.
Тавдугаар сарын 26-ны өдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй, салхи Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга болох нөхцөл бүрдээд байна. Хамгийн сэрүүн нь Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 16-21 хэм, хамгийн халуун нь говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 28-33 хэм байх төлөвтэй.
Улаанбаатар хот болон ойр орчмын бүсүүдэд:
-
Улаанбаатар хот: үүлшинэ, бороо орохгүй, 24-26 хэм дулаан
-
Багануур: үүлшинэ, бороо орохгүй, 25-27 хэм дулаан
-
Тэрэлж: үүлшинэ, бороо орохгүй, 23-25 хэм дулаан байна
Цаашдын 5 хоногийн төлөв байдлаар:
-
Тавдугаар сарын 27-30-нд: баруун болон төвийн нутгаар бороо, уулаараа нойтон цас, цасан шуургатай байх магадлалтай.
-
Салхи 27-30-ны хооронд тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
-
Температур 28-нд ихэнх нутгаар халж 30-35 хэм хүрэх бол, 29-30-нд сэрүүснэ.
Цаг агаарын ийм тогтворгүй нөхцөлд малчид, тариаланчид, гадаа ажиллаж байгаа иргэд онцгой анхааралтай байж, салхи шуургатай үед галаас сэргийлэх, хол замд явахаар бол урьдчилан цаг агаарын мэдээлэлтэй танилцаж, болзошгүй эрсдлээс хамгаалах хэрэгтэй байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар