Улсын хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн зохион байгуулсан нэгдсэн хяналт шалгалтад 422 аж ахуйн нэгж, байгууллагын 6694 гадаадын иргэнийг хамруулжээ.
Хяналт шалгалтаар 273 зөрчлийг илрүүлж, 335 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 4 улсын 134 иргэнийг албадан гаргажээ. Албадан гаргасан иргэдийн 117 нь БНХАУ-ынх, 14 нь ОХУ-ынх, 3 нь бусад улсынх байгааг Гадаадын иргэн харьяатын газар мэдээлэв.
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчил дийлэнх хувийг эзэлж байгаа аж.