x

МАН хамтарсан Засгийн газраас гарах улстөрийн шийдвэр гаргалаа

МАН-ын VI Бага хурал 2025 оны тавдугаар сарын 21-нд болж, тус хурлын шийдвэрийг өнөөдөр албан ёсоор танилцууллаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэхдээ, хуралдаанаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэлийг хэлэлцэж, түүнтэй холбоотойгоор 40 гаруй гишүүн асуулт тавьж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн болохыг онцоллоо.

Хэлэлцүүлгийн үр дүнд МАН-ын анхан, дунд шатны гишүүдээс гарсан шүүмжлэл, байр суурийг үндэслэн “Шинэ сэргэлтийн бодлого” болон Бүсчилсэн хөгжлийн мөрийн хөтөлбөр”-ийг хамтарсан Засгийн газарт хамтрагч улс төрийн намгүйгээр үргэлжлүүлэх шийдвэрийг Бага хурал олонхийн саналаар баталсан байна. Энэхүү шийдвэр нь Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг цаашид оролцуулахгүй байх агуулгатай тогтоол юм.

МАН-ын зүгээс энэ шийдвэрийг хамтарсан Засгийн газарт орж ажиллаж буй бусад улс төрийн намуудад танилцуулж, Бодлогын зөвлөлд хэлэлцүүлэх албан ёсны шатанд шилжүүлэхээ мэдэгдсэн. Энэ нь хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орох магадлалыг бий болгож байгаа юм.

Одоогийн байдлаар хамтарсан Засгийн газарт:

  • МАН-аас 12 сайд

  • АН-аас 8 сайд

  • ХҮН намаас 2 сайд ажиллаж байгаа билээ.

МАН-ын энэ удаагийн шийдвэр нь улс төрийн нөхцөл байдлыг өөрчлөх, хамтарсан засаглалын цаашдын хувь заяаг тодорхойлох чухал суурь болж байна.

Эх сурвалж: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдээлэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 2 цаг 12 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 2 цаг 19 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 24 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 4 цаг 4 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 4 цаг 13 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 4 цаг 22 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 4 цаг 27 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 46 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 цаг 6 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 5 цаг 11 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 5 цаг 16 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 5 цаг 22 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 42 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 29 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 7 цаг 13 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top