x

Том оврын тээврийн хэрэгсэл хашлага мөргөж эвдэлсэн хэргийг ТЦА шалгаж байна

Өнөөдөр 08:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Сонсголонгийн гүүрний урд замд ачааны автомашин авто замын барилга байгууламж болох хашлага мөргөн эвдэлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдлээ. Уг зөрчилтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас шуурхай шалгалтын ажиллагаа явуулж, тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоочийг тогтоон, ослын газарт нөхөн үзлэг хийж, хариуцлага тооцох ажиллагааг эхлүүлсэн байна.

Мөн Тээврийн цагдаагийн алба тавдугаар сарын 19-нд иргэдийн гомдлын дагуу Улаанбаатар хот руу нэвтэрч буй том оврын тээврийн хэрэгслүүдийг шалгаж, дараах зөрчлүүдийг илрүүлжээ:

  • Тээврийн хэрэгслийн жинг хэтрүүлсэн

  • Хучлагагүй ачаа тээвэрлэсэн

  • Замын байгууламжид эвдрэл учруулсан

  • Зуурмаг, шороо асгасан

Илэрсэн зөрчлүүдийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэгт үндэслэн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Нийслэлд авто замын хайс, тэмдэг, хурд сааруулагч зэрэг эд ангиудыг тээврийн хэрэгслүүд эвдэх зөрчил нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн 2024 онд л гэхэд:

  • 903 авто замын тэмдэг, 2176 тэмдэг арчилгаа

  • 380 ам.метр хурд сааруулагч болон түүний тэмдэглэгээ эвдэрч, нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр засжээ.

2025 онд энэ тоо өсөх төлөвтэй байгаа бөгөөд 2550 авто замын тэмдэг, 2620 тэмдэг арчилгаа, 1000 ам.метр хурд сааруулагч, 3000 метр хайс, тоноглолыг засварлах төсөв батлагдсан байна.

Иймд нийслэлийн авто замын ашиглалт, аюулгүй байдалд гамтай хандаж, ялангуяа том оврын тээврийн жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг холбогдох байгууллагууд уриаллаа.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Замын сан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан 1 мин Соломон хааны бөгж 1 цаг 14 мин МАН-аас хүчтэй өөрчлөлт, сөрөг хүчинтэй дүйцэхүйц тоглолт хүлээж байна 1 цаг 22 мин М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 14 цаг 33 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 14 цаг 35 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 14 цаг 36 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 14 цаг 47 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 14 цаг 52 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 16 цаг 1 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 16 цаг 37 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 16 цаг 41 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 18 цаг 45 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 18 цаг 49 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 18 цаг 51 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 18 цаг 55 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 19 цаг 2 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 19 цаг 6 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 20 цаг 29 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 20 цаг 35 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 21 цаг 1 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top