x

Алдарт эхийн одонгоор 14 мянга гаруй ээж шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх” нэг болон хоёрдугаар зэргийн одон гардууллаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн хүрээнд гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу хэрэгжсэн байна.

2025 онд улсын хэмжээнд нийт 14,480 ээж тус одонг хүртэх бөгөөд өнөөдөр одонгоо гардсан ээжүүдийн олонх нь 34-39 насны байжээ. Хамгийн залуу Алдарт эх 22 настай байгааг мэдээллээ.

Төрийн тэргүүн хэлэхдээ, “Алдарт эх” одон бол ээж хүний золиос, хичээл зүтгэлийг үнэлсэн төрийн дээд талархлын илэрхийлэл хэмээгээд, тэдний үр хүүхдийн төлөөх хичээл зүтгэлийг онцлон талархал илэрхийлэв. Мөн тэрээр “Хүүхдийн мөнгө” бол зүгээр нэг халамж бус, хүн амын өсөлтийг дэмжсэн бодлогын илэрхийлэл гэж үздэгээ хэлсэн байна.

Цаашид “Алдарт эх”-ийн одонд дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлэн олгох шийдвэрийг Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлэх болсныг албан ёсоор мэдэгдлээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч нийт ээжүүдэд болон тэдний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөсөн юм.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Соломон хааны бөгж 1 цаг 10 мин МАН-аас хүчтэй өөрчлөлт, сөрөг хүчинтэй дүйцэхүйц тоглолт хүлээж байна 1 цаг 18 мин М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 14 цаг 29 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 14 цаг 31 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 14 цаг 32 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 14 цаг 43 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 14 цаг 48 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 15 цаг 57 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 16 цаг 33 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 16 цаг 37 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 18 цаг 41 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 18 цаг 45 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 18 цаг 47 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 18 цаг 51 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 18 цаг 58 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 19 цаг 2 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 20 цаг 25 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 20 цаг 31 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 20 цаг 57 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 20 цаг 58 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top