x

УИХ-ын гишүүд “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөлтэй танилцав

УИХ-ын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Р.Батболд, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан, Г.Очирбат, Г.Хосбаяр нар нийслэлд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн барилга угсралтын  ажилтай танилцах хүрээнд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн ажлын явцтай танилцлаа. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүд, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны холбогдох албаныхан, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Тамир, Бүтээмжийн менежер Б.Зундуй болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөллүүд оролцов.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”, “150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 17.19 га газарт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн 5002 айлын 66 блок орон сууцны хороолол юм.

Төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Колон глобал” корпораци, менежментийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Samoo” түншлэлийн гишүүн “Мүүён Си Эм” төлөөний газар үзүүлж байгаа бол захиалагчийн хяналтыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хэрэгжүүлж байна.

Барилга угсралтын ажил 2024 оны 03 дугаар сард эхэлсэн бөгөөд нийт 41 сарын хугацаанд үргэлжилж, 2027 онд дуусна. Эхний ээлжийн 980 айлын 13 блок барилгыг 2025 оны 12 дугаар сарын 31-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн төслийн хүрээнд 960 хүүхдийн сургуулийг улсын төсвийн хөрөнгөөр төсөл дуусах хугацаанд ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 30 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 38 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 47 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 10 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 16 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 43 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 42 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 6 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 12 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 7 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 16 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 16 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 17 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 18 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 19 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 20 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 21 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 46 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 48 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top