Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд баригдаж буй 640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилгын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай болон гадна тохижилтын ажил ид өрнөж байгаа бөгөөд бүтээн байгуулалтыг “Бумбод” ХХК гүйцэтгэж байна.
Тус сургуулийг 2025 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд ашиглалтад орсноор дүүргийн сургуулийн ачааллыг бууруулах, орчин үеийн стандартад нийцсэн боловсролын орчин бүрдэх чухал бүтээн байгуулалт болох юм.
Эх сурвалж: СХД-ийн ЗДТГ