x

Төрийн тусгай чиг үүрэгтэй албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч байна

Сүүлийн жилүүдэд төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллагын албан хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа гэмт халдлага, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, амь насаа алдах зэрэг эрсдэлд өртөх тохиолдол цөөнгүй бүртгэгдсээр байна. Үүний улмаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог боловсронгуй болгох зайлшгүй шаардлага тулгарч буйг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас онцолжээ.

2024 онд тус яамнаас төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг мөрдүүлэх, ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэл бүхий албан даалгаврыг хүргүүлсэн байна. Үүний дагуу Онцгой байдлын ерөнхий газрын харьяа нийт 152 нэгж байгууллагад улсын үзлэгийг 2025 оны хоёрдугаар сард зохион байгуулжээ.

Үзлэгийн дүнгийн талаар 2025 оны тавдугаар сарын 19-нд болсон хуралдаанаар танилцуулсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, дүрэм журмын хэрэгжилт, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалт, сургалт зааварчилгааны хэрэгжилт зэрэгт үнэлгээ хийжээ.

Хурлын үр дүнд болзошгүй осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбарын улсын ерөнхий байцаагчийн зөвлөмжийг Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхээр болсон байна.

Ийнхүү төрийн тусгай үүрэгтэй байгууллагын албан хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодитой алхмууд хийгдэж эхэллээ.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Соломон хааны бөгж 1 цаг 11 мин МАН-аас хүчтэй өөрчлөлт, сөрөг хүчинтэй дүйцэхүйц тоглолт хүлээж байна 1 цаг 19 мин М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 14 цаг 30 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 14 цаг 32 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 14 цаг 33 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 14 цаг 44 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 14 цаг 49 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 15 цаг 59 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 16 цаг 35 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 16 цаг 38 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 18 цаг 42 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 18 цаг 47 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 18 цаг 49 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 18 цаг 52 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 18 цаг 59 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 19 цаг 3 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 20 цаг 26 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 20 цаг 33 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 20 цаг 58 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 21 цаг 0 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top