“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоолны дараа шүдээ угаах хэвшилтэй болгох зорилгоор шүд угаах буланг үе шаттай байгуулж эхэлжээ.
Энэ удаад орон нутгийн төсөв болон “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад сумын ЕБС-ийн III, IV сургуулийн тус бүр дөрвөн буланг байгуулсан байна.
Төлөвлөсөн дараагийн үе шатанд:
-
ЕБС-ийн I, II, V сургууль,
-
Цогтцэций сумын II сургууль,
-
Гурвантэс, Сэврэй, Цогт-Овоо сумдын нийт 9 сургуульд шүд угаах булан байгуулах аж.
Энэхүү санаачилга нь бага насны хүүхдийг шүдний эрүүл ахуйд сургах, амьдралын зөв дадал хэвшүүлэх замаар ирээдүйн эрүүл иргэдийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд шүдний олон өвчнөөс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ