
УИХ-ын өнөөдрийн чуулганаар байгаль орчин, боловсролын асуудлыг хэлэлцэнэ
Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаан өнөөдөр “Их хуралдай” танхимд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.
2025-05-30

“Огцрох амархан” жагсаалын төлөөллийг УИХ-ын дарга хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр “Огцрох амархан” жагсаалын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцсон байна.
2025-05-30

Зөвшөөрлийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 29-ний өдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
2025-05-30

Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах “Сэлбэ сэргэлт” төсөл хэрэгжиж байна
Сэлбэ голын даланг хүчитгэх, урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд түшиц хана барих ажил өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1.2 км нь хийгдээд байна. Натур орчмоос эхлэн нийт 1.4 км урт, 4–4.5 метр өндөр төмөр бетонон хийцтэй хананы ажил ирэх зургаадугаар сарын 30-нд бүрэн дуусах төлөвтэй байна.
2025-05-30

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 25 үйлчилгээг цахимаар аваарай
Иргэдийн хувьд хэдхэн жилийн өмнө төрийн бүхий л үйлчилгээг авахдаа биечлэн очих, олон төрлийн бичиг баримт бүрдүүлэн цаг хугацаа, зардал гарган дараалан хүлээдэг байсан бол 2020 оноос эхлэн төрийн үйлчилгээнүүд цахимд шилжсэнээр иргэд биечлэн очих шаардлагагүй, хүлээж цаг хугацаагаа алдахгүй хаанаас ч хэзээд 24/7 цахимаар өөрт хэрэгтэй үйлчилгээгээ хэдхэн секундийн дотор авдаг болсон нь төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, хүртээмжтэй хүрэх том алхам болсон.
2025-05-29

Израиль ХАМАС-ын удирдагч Мохаммед Синварыг устгасан гэж мэдэгдэв
Газын зурваст байрлах ХАМАС бүлэглэлийн гол цэргийн удирдагчдын нэг Мохаммед Синварыг Израилын армийн агаарын цохилтоор устгасан талаар тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху лхагва гарагт Израилийн парламентад үг хэлэх үеэр мэдэгдлээ.
2025-05-29

Намибид Германы колоничлолд хэлмэгдэгсдийн дурсгалыг анх удаа албан ёсоор хүндэтгэлээ
“Германы мартагдсан геноцид” хэмээн түүхэнд нэрлэгддэг эмгэнэлт үйл явдлын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх үндэсний өдрийг Намиби улсад анх удаа албан ёсоор тэмдэглэлээ. Лхагва гарагт зохион байгуулагдсан энэхүү ёслолын арга хэмжээ нь 1904-1908 оны хооронд Германы колоничлогчдын гарт амиа алдсан хереро болон нама үндэстнүүдийн дурсгалыг хүндэтгэх зорилготой байв.
2025-05-29

Төрийн байгууллагуудыг лицензтэй программ хангамж ашиглахыг зөвлөлөө
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн бүх шатны байгууллагад албан ёсны лицензтэй программ хангамж ашиглахыг зөвлөмж болголоо. Энэ хүрээнд Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар болон аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч, шүүх, прокурор, УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагуудын удирдлагад зөвлөмж хүргүүлжээ.
2025-05-29

Арцатын амд “Аялал жуулчлалын сургалтын төв” нээгдлээ
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийг өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Арцатын амд албан ёсоор нээлээ. Энэхүү төв нь Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдаж байгаа юм.
2025-05-29

ЭХЭМҮТ-д хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал анх удаа амжилттай хийлээ
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д анх удаа амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Уг мэс заслын реципиент нь 13 настай хүүхэд бөгөөд түүний ээж донор болсон байна.
2025-05-29

Сэлбэ дэд төвд “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжих “20 минутын хот” загварт нийцсэн анхны жишиг төсөл болох Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил албан ёсоор эхэллээ. Энэ төсөл нь 158 га талбайд нийт 2,206 нэгж талбайг хамрах бөгөөд эхний ээлжийн хоёр багц тендерийн хүрээнд 4,400 айлын орон сууцыг 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га газарт барихаар төлөвлөжээ.
2025-05-29

2026 оны төсвийн хүрээ, хөгжлийн төлөвлөгөөг батлах хэлэлцүүлгийг УИХ үргэлжлүүлэн хийлээ
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад эхэлж, улс орны эдийн засгийн ирэх онуудын бодлого, төлөвлөлттэй холбоотой хоёр чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-05-29

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан тавдугаар сарын 30-нд болно
Монгол Улсын Дээд шүүх 2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр нийт шүүгчийн хуралдаан болон шүүгчдийн зөвлөгөөнийг хуралдуулахаар товлолоо. Хуралдаанаар шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрх зүйн шинэтгэлтэй холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх юм.
2025-05-29

“Дархан бэр”, “Уран бэр” зэрэг хүйсэд суурилсан арга хэмжээнээс татгалзах чиглэл өглөө
Жендэрийн Үндэсний Хорооноос “Дархан бэр”, “Уран бэр” гэх мэт хүйсэд суурилсан агуулга бүхий арга хэмжээнүүд нь хүний эрх, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалд харшилж байгаа тул төрийн бүх шатны байгууллагууд ийм санаачилга, үйл ажиллагаанд оролцохгүй байх чиглэл өгчээ.
2025-05-29

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор МҮХАҮТ, Голомт банк хамтран ажиллана
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) болон “Голомт” банк эмэгтэй бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2025-05-29

ТРАМП: ПУТИН СОЛИОРЧЭЭ...
ОХУ сүүлийн саруудад Украин руу дрон, пуужин харвах байлдааны ажиллагаагаа улам өргөжүүлж байна. Энэ оны 5-р сарын 25-ны шөнө Оросын арми 297 дрон, 55 далавчит пуужин, 9 баллистик пуужин Украин руу харвав. Үүнэс болж 12 хүн амь үрэгдэж олон арван хүн шархдав. Энэ бүх байдлыг дүгнэж АНУ-ын ерөнхийлөгч Трамп “ Путин солиорчээ” хэмээн мэдэгдэв.
2025-05-29

Э.Батшугар: Засгийн газар шаардлагагүй, төлбөрийн тэнцэл дээр дарамт өгөх төслүүдээ хойшлуулах нь зөв
Геополитикийн байдал, дэлхийн худалдааны дайнаас болоод дэлхийн нүүрсний үнэ 40 хувиар унасан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын төсвийн орлого болон төлбөрийн тэнцэл дээр тодорхой хэмжээний дарамт ирж байна. Биет хэмжээгээрээ нүүрсний экспорт өмнөх онтой адилхан байгаа ч үнэ нь уначихсан.
2025-05-29

АНУ-ын шүүх Трампын татварын бодлогод хориг тавив
АНУ-ын холбооны шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад улс орнуудын эсрэг татвар ногдуулах шийдвэрт хориг тавьснаар түүний эдийн засгийн бодлогод томоохон цохилт өглөө. Манхэттен дүүргийн олон улсын худалдааны шүүх АНУ-ын Үндсэн хуулийг үндэслэн “гадаад худалдааг зохицуулах онцгой эрхийг зөвхөн Конгресст олгосон” гэдгийг онцолж, Ерөнхийлөгчийн гаргасан татварын шийдвэр хууль зөрчсөн гэж үзсэн байна.
2025-05-29

Монголд анх удаа “Milk Festival-2025” зохион байгуулагдана
Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд улс орнууд “Дэлхийн сүүний өдөр”-ийг өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай. 2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан эхлүүлсэн уг өдрийн гол зорилго нь сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлыг олон нийтэд таниулахад оршдог. Харин Монгол Улсад энэ өдрийг мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгчид дотоод хүрээнд тэмдэглэсээр ирсэн бол энэ жил цар хүрээгээ тэлж, олон нийтэд зориулсан томоохон арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
2025-05-29

Герман Украинд 5 тэрбум еврогийн нэмэлт цэргийн тусламж үзүүлнэ
Германы Засгийн газар Украинд зориулсан цэргийн тусламжийг 5 тэрбум еврогоор нэмэгдүүлэх шийдвэрээ лхагва гарагт танилцууллаа. Энэхүү санхүүжилт нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн Берлинд хийж буй айлчлалын үеэр албан ёсоор зарлагдсан бөгөөд Украины батлан хамгаалах чадавхыг тасралтгүй бэхжүүлэх, одоо байгаа нөөц боломжийг бүрэн ашиглах зорилготой гэж Германы Батлан хамгаалах яамны мэдэгдэлд онцолжээ.
2025-05-29
