
Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хүүхдийн хөгжмийн багш миний эсрэг гомдол гаргажээ
АТГ, хууль сахиулах байгууллагад итгэх ёстой. Маш харамсалтай байна. Хэнд хууль яаж үйлчилж байна вэ, харъя. Намайг орлогоо нотлох хоёр хоногийн хугацаа өгсөн. Тэгвэл Ерөнхий сайд орлогоо хэдэн сарын хугацаанд нотлох ёстой юм бэ?
2025-05-30

Төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт E-Mongol системээр саналаа өгөөрэй
Аудитын сэдэвт санал өгөхийн тулд иргэн та өөрийн бүртгэлтэй хаягаар E-Mongol системд нэвтрэн орж үйлчилгээнүүд хэсэгт “Төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт санал өгөх” үйлчилгээг сонгон сэдвийн хамрах хүрээ болон бусад талбарыг бөглөн саналаа өгөх боломжтой.
2025-05-30

Тарвагыг суурьшлын бүсээс холдуулан байгальд нь нутагшуулж байна
Нийслэлийн Байгаль орчны газар энэ онд Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс нийт 100 бодгаль монгол тарвагыг (Marmota sibirica) барьж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган, эрүүл хэмээн баталгаажуулсны үндсэн дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшууллаа.
2025-05-30

Нийслэлийн төрийн байгууллагуудын ажлын цаг өглөө 7:00 цагт шилжлээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажилтнууд 2025 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн өглөөний 7:00 цагаас оройн 16:00 цаг хүртэл ажиллахаар болов. Энэ тухай шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталж, уг зохицуулалт энэ оны наймдугаар сарын 31-нийг дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ.
2025-05-30

Эрүүгийн хуулийн “нийгэмд аюултай” гэх хийсвэр заалтыг хасах хуулийн төсөл өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баясгалан, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, Г.Ганбаатар нар 2025 оны тавдугаар сарын гучинны өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
2025-05-30

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дараах гудамж замыг хаана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургаадугаар сарын 1-нд зарим авто зам хаана.
2025-05-30

Даац хэтрүүлэлтийг зогсоох хяналт эхэлж, уул уурхайн тээврийг түр зогсоолоо
Зам, тээврийн яамнаас 2025 оны тавдугаар сарын сүүлээр хийсэн хэвлэлийн хурлаар “С” зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах журамд орж буй өөрчлөлт болон авто зам, тээврийн салбарын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө. Хурлыг Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан тэргүүлэн, салбарын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
2025-05-30

Агаарын бохирдлын асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын хугацааг сунгажээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны тавдугаар сарын гучинны өдөр хуралдаж, нэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг үндэслэн боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг дахин хэлэлцсэн байна.
2025-05-30

Хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг шинэ түвшинд гаргах талаар хэлэлцэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан 2025 оны тавдугаар сарын гучинны өдөр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж буй олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын асуудлыг улс төр, хууль эрх зүйн бодлогын хүрээнд шинэ шатанд гаргах чиглэлээр өргөн хүрээтэй яриа өрнөв.
2025-05-30

Цөлжилттэй тэмцэх дэлхийн чуулга уулзалт Улаанбаатарт болно
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын бага хурлын арван долоодугаар удаагийн хуралдаан буюу СОР17 нь 2026 оны наймдугаар сарын арван долоон болон хорин наймны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ нь дэлхийн хэмжээнд газар, байгаль орчны асуудлыг хэлэлцэх өндөр түвшний томоохон арга хэмжээ болох юм.
2025-05-30

Гэр хорооллын дэд бүтцийн шинэ шийдэл: 10 айлын туршилтын загвар амжилттай хэрэгжив
Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбох нь Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн ч энэ асуудлыг шийдэх төсөв, зардлын хэмжээ маш өндөр байгаагаас олон жил гацаанд орсон. Сүүлийн жилүүдэд Дэлхийн банк болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны (ХББОСЯ) судалгаагаар нэг айлыг бүрэн инженерийн шугам сүлжээнд холбох өртөг дунджаар 130-250 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үүнээс шалтгаалан ихэнх айлууд дэд бүтцэд холбогдох боломжгүй хэвээр байгаа юм.
2025-05-30

Гватемалын хойд нутгаас 2800 жилийн өмнөх Майягийн хот илэрч, эртний соёлын шинэ нээлт болов
Гватемалын хойд хэсгээс археологичид МЭӨ 800-500 оны үед хамаарах, эртний Майя соёл иргэншлийн ул мөр бүхий томоохон хот сууринг илрүүлсэн тухай тус улсын Соёлын яам мэдэгдлээ. Энэхүү нээлт нь тус бүс нутгийн археологийн судалгаанд шинэ хуудас нээж, Майягийн соёлын үүсэл, хөгжлийн талаар илүү гүнзгий ойлголт өгөхөд хүргэж байна.
2025-05-30

Haribo компанийн “Happy Cola F!ZZ” чихрээс каннабис илэрч, Нидерландаас эргүүлэн татлаа
Германы алдарт “Haribo” компани Нидерландад нийлүүлсэн “Happy Cola F!ZZ” нэртэй гурван уут чихрээс каннабис илэрсний дараа уг бүтээгдэхүүнүүдээ тус улсаас эргүүлэн татах шийдвэр гаргалаа. Каннабис илэрсэн тохиолдол хэдий цөөн ч гэлээ, компанийн зүгээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх 1 кг-ын савлагаатай, 2026 оны нэгдүгээр сар хүртэл хадгалах хугацаатай “L341-4002307906” дугаартай бүтээгдэхүүнийг худалдан авагчдаас буцаахыг хүсжээ.
2025-05-30

Буянт голын зусланд гарах айл өрхүүдээс зөвшөөрөл авч, хураамж төлж эхэллээ
Ховд аймгийн төвөөс гурваас дөрвөн километрийн зайд орших Буянт голын дагуу зуны улирал эхэлмэгц иргэд зусланд гарч эхэлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд ч мөн адил дулаарлыг даган Буянт голын эргээр зуслах зорилготой айл өрхүүд тавдугаар сарын гучин буюу өнөөдрөөс эхлэн хөдөлгөөнд оржээ.
2025-05-30

Лексус машин урсгал сөрсөн бичлэг цахим орчинд тарж, жолоочид хариуцлага тооцлоо
Өчигдөр буюу 2025 оны тавдугаар сарын хорин есний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төв өргөөний баруун талын зам дээр “Лексус” маркын автомашин урсгал сөрөн хөдөлгөөнд оролцож буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Тус үйлдэл нь олон нийтийн анхаарлыг татаж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн тул Тээврийн цагдаагийн албанаас шуурхай шалгажээ.
2025-05-30

Хятад улс үр тарианы зах зээлд Оросыг илүүд үзэж, Австралийг ардаа орхив
Вьетнамын Soha хэвлэлийн мэдээлснээр, Бээжин сүүлийн саруудад Австралийн улаан буудайн импортоо мэдэгдэхүйц бууруулж, оронд нь ОХУ-аас үр тарианы нийлүүлэлтээ нэмэгдүүлж байгаа нь олон улсын зах зээлд анхаарал татаж байна. Хятад улсын үр тарианы импортод эзлэх Оросын хувь хэмжээ өссөөр байгаа бөгөөд энэ нь хоёр улсын эдийн засгийн харилцаа гүнзгийрч буйн илрэл хэмээн ажиглагчид дүгнэж байна.
2025-05-30

Цуутай модель Хейли Бибер Rhode гоо сайхны брендээ $1 тэрбумаар зарлаа
Алдарт модель, дуучин Жастин Биберийн эхнэр Хейли Бибер өөрийн үүсгэн байгуулсан Rhode нэртэй гоо сайхны брендээ $1 тэрбумын үнэлгээгээр зарах гэрээ байгуулсан талаар Harper’s Bazaar сэтгүүл мэдээлжээ. Наймаа АНУ-ын гоо сайхны томоохон үйлдвэрлэгч e.l.f. Beauty компанитай хийгдсэн бөгөөд Хейли уг наймааны үр дүнд 600 сая ам.долларыг бэлнээр, 200 саяыг хувьцаагаар, цаашид брендын борлуулалт өсвөл нэмэлтээр дахиад 200 саяыг авах нөхцөлтэйгээр хэлцэл байгуулжээ.
2025-05-30

Оросын арми Украинд зуны давшилтаа эхлүүллээ гэж The New York Times мэдээлэв
Америкийн The New York Times сонинд мэдээлснээр, Оросын Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд Украинд зуны давшилтаа албан бусаар эхлүүлээд байгаа бөгөөд байлдааны талбарт сүүлийн хугацаанд хамгийн хурдтай урагшилж буйг онцолсон байна. Уг мэдээлэлд “Оросын арми энэ жилийн хамгийн эрчимтэй давшилтаа хийж байна. Кремлийн зуны давшилт одоогоор хамгийн идэвхтэй үе шатандаа оржээ” хэмээн дурджээ.
2025-05-30

Улаанбурхан өвчний халдварын тохиолдол 4274-д хүрч, хоёр хүн нас бараад байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны тавдугаар сарын 30-ны байдлаарх улаанбурхан өвчний нөхцөл байдлыг танилцууллаа. Уг мэдээллээр улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт тохиолдол 4274, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн 551, гэрээр эмчлүүлж буй хүн 938, эдгэрсэн 2793, хавьтал 44,774, нас баралт 2 бүртгэгдээд байна.
2025-05-30

Алт дэлхийн цөмөөс дээш “цацагдаж” гарч ирдэг байж болзошгүйг эрдэмтэд тогтоожээ
Геттингений их сургуулийн судлаачид дэлхийн гүн дэх алтны нөөц хаанаас гаралтайг тогтоох шинэ баримт илрүүллээ. “Нэйчур” (Nature) сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, дэлхийн цөмд агуулагддаг металлууд халуун мантийн урсгалаар дээш хөдөлж, галт уулын идэвхжилээр дамжин газрын гадаргад хүрдэг байж болзошгүй хэмээн дүгнэсэн байна.
2025-05-30
