
Зургаадугаар сарын 3-ны цахилгаан шугамын засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 3-ны Мягмар гарагт дараах хороод, байр, обьектуудын цахилгааныг түр хугацаагаар хязгаарлаж, засвар хийхээр төлөвлөжээ. Иргэд та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.
2025-06-03

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо
Улсын Их Хурлын 2025 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг өөрийн хүсэлтээр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд шинэ, 126 гишүүнтэй парламентын нөхцөлд засаглалын тогтвортой байдлын сорилт, түүхэн анхны тохиолдол болж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
2025-06-03

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийднэ
УИХ-ын нийт гишүүдийн олонхи буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл үзүүлсэнд тооцно. Дэмжсэн санал 64 хүрэхгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, 30 хоногийн дотор дараачийн Засгийн газрыг эмхлэн байгуулах хуультай.
2025-06-02

Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг компаниудаас шаардаж эхэллээ
Японд зуны улиралд хэт халалт аюултай хэмжээнд хүрэх нь улам бүр түгээмэл болж, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах асуудал нийгмийн анхаарлын төвд орж байна. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газар ням гарагаас эхлэн компаниудад ажилтнуудаа хэт халуунаас сэргийлэх, онцгой нөхцөлд тусламж үзүүлэх бэлтгэлтэй байхыг шаарджээ.
2025-06-02

Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт хяналт тавьжээ
Прокурорын байгууллага 2025 оны тавдугаар сарын 26-наас 30-ны өдрийг хүртэлх тав хоногийн хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,049 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан талаар мэдээллээ.
2025-06-02

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг Байнгын хороо дэмжив
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр буюу 2025 оны зургадугаар сарын 2-нд хуралдаж, энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөгүй хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт оруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-06-02

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 8.6 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ
Нийгмийн даатгалын ерөнхий газар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг үр ашигтайгаар арвижуулах зорилгоор арилжааны банкуудад нэг жилийн хугацаатай хадгаламж байршуулснаар энэ оны тавдугаар сарын байдлаар 8.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олжээ.
2025-06-02

“Blue Origin” компанийн сансрын нислэг амжилттай болж, зургаан жуулчин дэд тойрог замд хүрлээ
Америкийн “Blue Origin” компани сансрын аялал жуулчлалын хөтөлбөрийнхөө хүрээнд зургаан хүний бүрэлдэхүүнтэй “New Shepard” хөлгөөр дэд тойрог замын нислэгийг амжилттай гүйцэтгэлээ. Нислэгийг өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Техас муж улсын Ван-Хорн хотын ойролцоох “Launch Site One” сансрын хөлгийн буудлаас орон нутгийн цагаар өглөөний 09:30 цагт хөөргөсөн байна.
2025-06-02

Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна гэж мэдэгдэв
Хятад Улсын Худалдааны яам өнөө өглөө мэдэгдэл гаргаж, АНУ-ын зүгээс Хятадыг онилсон олон шатны хязгаарлалтын арга хэмжээ авсан нь Женевт хийсэн худалдаа, эдийн засгийн хэлэлцээний үеэр хүрсэн хоёр талын тохиролцоог ноцтой зөрчиж байна гэж мэдэгдлээ.
2025-06-02

Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хүч, боловсролын салбарт тэлэхээр хэлэлцэв
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Старбэк Кристэнсэнээс Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа.
2025-06-02

Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийн хялбаршуулалтын форум Улаанбаатарт болно
Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) хамтран “Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах форум”-ыг энэ оны долоодугаар сарын 7-8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Уг арга хэмжээ нь Чикагогийн конвенцын 9 дүгээр хавсралтын батлагдсаны 75 жилийн ой, Монгол Улсад иргэний нисэх хүчин байгуулагдсаны 100 жилийн ойтой давхацаж буйгаараа онцлогтой.
2025-06-02

Монгол, АНУ агаараас аврах ажиллагааны хамтарсан сургалт зохион байгуулна
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар АНУ-ын Номхон далайн нэмэлт хүчний бүлгийн удирдагч, хошууч Римрот тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд талууд 2025 оны наймдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн “Агаараас аврах ажиллагааны дадлага сургалт”-ын талаар санал солилцов.
2025-06-02

Цахим баталгаажуулалтын ДАН системийг шинэчилж, ДАН 2.0 хувилбарыг нэвтрүүлж байна
Иргэнийг цахим орчинд баталгаажуулах үндэсний ДАН 1.0 системийг шинэчилж, ДАН 2.0 хувилбарыг нэвтрүүлж эхэлжээ. Цахим хөгжлийн яамнаас мэдээлснээр шинэ систем нь илүү өргөн хүрээтэй, хүртээмжтэй, аюулгүй байдлыг хангах боломжуудтай болж байгаагаараа онцлог юм.
2025-06-02

Жуулчны визийг зөрчин ажил эрхэлсэн Хятадын 18 иргэнийг албадан гаргав
Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлснээр, жуулчны визээр буюу К2 ангиллаар Монгол Улсад нэвтэрсэн БНХАУ-ын 18 иргэн хөдөлмөр эрхэлж байсныг илрүүлэн, албадан гаргаж, дахин нэвтрэх эрхийг гурван жилээр хязгаарлажээ.
2025-06-02

“1 төгрөг”-ийн 100 жилийн ойд зориулсан дурсгалын зоос худалдаанд гарлаа
Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт “төгрөг”-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойн хүрээнд Монголбанкнаас түүхэн ач холбогдол бүхий “1 төгрөг” дурсгалын зоосыг алт, мөнгөөр цутган худалдаанд гаргалаа. Энэхүү дурсгалын зоос нь 1925 оны арванхоёрдугаар сарын 9-нд гүйлгээнд гарч байсан 18 грамм жинтэй, 900 сорьцтой мөнгөн “1 төгрөг” зоосны түүхэн дүр төрхийг орчин үеийн өндөр технологитой хослуулан бүтээсэн онцлогтой.
2025-06-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 40 байршилд үргэлжилж байна
Нийслэлийн 9 дүүргийн 40 байршилд зохион байгуулж буй нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 2025 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 6-ныг дуустал үргэлжилнэ. Уг худалдаагаар махыг хямдралтай үнээр борлуулж, иргэдийн хүнсний хэрэгцээнд бодит дэмжлэг үзүүлж буй.
2025-06-02

Л.Оюун-Эрдэнэ: Бүх асуултад илэн далангуй, чин сэтгэлээсээ хариулахад бэлэн байна
Хамтарсан Засгийн газарт ажилласан журмын нөхөд, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууддаа талархал илэрхийлье. Цаг хугацаа өнгөрнө, түүх үлдэнэ.
2025-06-02

Зайсангийн зүүн гүүрийг энэ сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
Зайсангийн зүүн гүүр буюу 1968 онд анх ашиглалтад орсон хуучин гүүрийг 2025 оны нэгдүгээр сарын 15-наас хөдөлгөөнийг нь бүрэн хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Үүнээс хойш шинэ гүүр барих ажил эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар “ЗМЗ” ХХК ажиллаж байна.
2025-06-02

АН-ын найман сайд огцрох өргөдлөө өгчээ
Л.Гантөмөр: Одоогоор найман сайд огцрох өргөдлөө өгсөн, МАН-тай хамтарч ажиллах боломжгүй гэсэн. Гарсан шийдвэр бол энэ л байна.
2025-06-02

АН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдыг оролцуулсангүй
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл нь хуульд нийцээгүй, Үндсэн хуулийн 44-р зүйлд заасан үндэслэл, шалгуурыг хангаагүй учир хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.
2025-06-02
