x

Л.Оюун-Эрдэнэ: Бүх асуултад илэн далангуй, чин сэтгэлээсээ хариулахад бэлэн байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, хуралдаанд оролцсон 20 гишүүний 18 нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай" тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, тогтоолын төслийн талаар мэдээлэл хийв.

Л.Оюун-Эрдэнэ:

-"Та бид хамтдаа 2024 оны ээлжит сонгуулийг 126 гишүүнтэй, холимог тогтолцоотой анхны сонгуулийг хийсэн. Сонгогчдын саналыг гээхгүй байх, аль болох парламентын засаглал төгөлдөржиж байх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн гурван нам хамтарч Засгийн газар байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Гацсан том төслүүд байна, зориг гаргаад шийдэл гаргая гэдэг агуулгаар хамтарсан Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэж үзсэн.

Хамтарсан Засгийн газрын флатпорм бол Үндсэн хуулийн флатпорм. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх өдрөө хамтарч засаглах нь зүйтэй юм аа гэдэг энэ ерөнхий зарчим идеалогийг гаргасан гэдэг тайлбар хийж, хурдтай хөгжлийн төлөөх зориг хэмээх уриатайгаар хоёр намтай гэрээ байгуулж хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Хамтарсан Засгийн газар байгуулагдан ажлаа эхэлснээс хойш 10 сарын хугацаа өнгөрч байна. Хөгжлийн 14 мега төслийг зарлаж, олон жил гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ганцмод-Гашуусухайтын хил холболтын төмөр зам, Ораногийн хөрөнгө оруулалтын гэрээ, нийслэл дээр гацсан дэд бүтцийн томоохон асуудлыг шийдвэрлэх, бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд томоохон зорилтыг дэвшүүлэх зэрэг бодлогын үр дүн энэ 10 сарын дотор гарсан. Хамтарсан Засгийн газарт ажилласан журмын нөхөд, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууддаа талархал илэрхийлье. Цаг хугацаа өнгөрнө, түүх үлдэнэ.

Үндэсний баялгийн сан зэрэг томоохон асуудлыг явуулахад асуудал үүссэн. Сүүлийн өдрүүдийн үйл явдал өрнөсөн. Чуулган дээр нээлттэй үг хэлнэ, нээлттэй асуулт, санал тавиасай гэж гишүүд та бүхнээсээ хүсэж байна. Идеалогийн зөрүүтэй, хамтарсан Засгийн газар явах уу үгүй юу, нийгмийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадах уу гэдэг томоохон үр дагавар дагуулж байгаа томоохон шийдэл болно. 126 гишүүнтэй, шинэчилсэн парламентын бүрдүүлсэн анхны Засгийн газар туйлын хариуцлагатай хандаж, олон асуулт санал гарч, олон нийтийн дунд байгаа эргэлзээ, цаашдаа ямар замаар замнах вэ, тогтвортой засаглалыг хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг нээлттэй мэтгэлцээн болоосой гэж хүсэж, Засгийн газраас дэвшүүлэн тавьж байгаа хамтарсан Засгийн газрын гэрээнд сорилт тулгарч байгаа учраас өөрийн бүрэн эрхэд байгаа энэхүү асуудлыг хөндөх нь зүйтэй гэж үзсэн.

Тийм учраас бүх асуултад илэн далангуй чин сэтгэлээсээ хариулахад бэлэн байна. Парламентын гишүүд та бүхэн нийт ард түмнээс сонгогдсон, нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах тангараг өргөсөн хүмүүс. Парламентын мэтгэлцээнээр дамжуулж, Монголын ард түмэн та бүхнээр дамжуулж томоохон дүгнэлт, цаашид ажиллах Засгийн газарт шинэ жишиг болж үлдэх нь туйлын чухал юм гэж үзэж өөрт байгаа эрхээ эдэлж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг нээлттэй ярилцах нь зүйтэй гэж үзэн, УИХ-ын тогтоолын төслийг хүргүүлсэн” гэв.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайдын хийсэн мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, санал хэлж байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Тогтоолын төсөлд “Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэхэд дэмжлэг шаардлагатай байна” гэж. Энэ өгүүлбэрийг тайлбарлаж өгнө үү?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Сонгодог парламентын засаглал гэдэг агуулгыг бүгдээрээ л мэдэж байгаа. Монгол Улс  парламентын засаглалтай, төлөөллөө илүү том болгосон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр парламент өөрөө бие даан шийдвэр гаргадаг байх эрхийг л баталгаажуулж байгаа. 76-126 болсноор олон эксперт орж ирснээрээ санал гээгдэхгүй жагсаалтыг төлөөлж байгаа гишүүд томсгосон тойргоос өндөр чансаатай сонгогдож байгаа гишүүд бүгдээрээ Монголын ард түмнийг төлөөлж байгаа. Ард түмнийг төлөөлж байгаа элчийн хувьд энэ шийдвэрээ бидний хувьд гаргах нь зүйтэй. Энэ ч агуулгаараа сонгодог парламентапд байдаг нийтлэг жишгийг хэвшүүлэх гэж энэ итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг оруулж ирж байгаа.

Дэлгэрэнгүй деталчилсан асуулт асуувал хариулахад бэлэн байна. Энэ бүх мэтгэлцээн сонгодог парламентын соёл. Парламент өөрөө Засгийн газраа бүрдүүлж огцруулдаг байх нь өрөө Үндсэн хуулийн зарчим. Үүнд хэн ч ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байх учиртай.  Энэ бол ард түмэнд олгогдсон парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. Тийм учраас парламент олон талаас шүүн хэлэлцээд, олон нийт ард иргэдийн эргэлзээ болон асуудлыг тайлах ёстой. Энэ агуулгаар оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжиж байгаа. Албан ёсоор Үндсэн хуулиар олгогдсон эрхээ гүйцэтгэх засглалын тэргүүн ч, парламент ч өнөөдөр хэрэгжүүлж байна. Түүхэндээ анх удаа итгэл үзүүлэх тогтоол орж ирж байгаа юм билээ. Энэ нэг талаараа соёл гэж харж байгаа. Өнөөдөр өглөө МАН -ын бүлэг хуралдсан, хайрцагласан ямар нэг шийдвэр гаргаагүй. МАН ын Бага хурлаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал яриагүй, шийдвэр ч гараагүй. Энэ бол цэвэр эрх зүйт зарчмаараа парламентын эрх үүрэг. Энэ эрх үүрэг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал нээгдсэнээр эхэлж байгаа шүү.

Парламент өөрөө эрхээ эдлэх ёстой. Ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон, парламентдаа хандсан хандлага. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг парламент л томилно, парламент л чөлөөлнө. Хариуцлагын асуудал парламент дээр л яригдана. Энэ асуудлыг төлөвшүүлэхэд илүү анхаарах ёстой. Тэгж байж хяналт, харилцан эрх мэдлийн хуваарилалт тэнцвэржинэ. Энэ байр сууринаас хандаж байгаа учраас Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжиж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв Уржигдар 17 цаг 49 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 17 цаг 48 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ Уржигдар 17 цаг 47 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ Уржигдар 17 цаг 38 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав Уржигдар 17 цаг 37 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа Уржигдар 17 цаг 34 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна Уржигдар 17 цаг 33 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв Уржигдар 17 цаг 32 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв Уржигдар 15 цаг 19 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна Уржигдар 15 цаг 17 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна Уржигдар 15 цаг 15 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна Уржигдар 15 цаг 13 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 15 цаг 08 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна Уржигдар 15 цаг 07 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ Уржигдар 13 цаг 08 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ Уржигдар 13 цаг 07 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ Уржигдар 13 цаг 06 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно Уржигдар 13 цаг 05 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно Уржигдар 13 цаг 03 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв Уржигдар 13 цаг 01 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top