x
“Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн финалд шалгарлаа
Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн есөн удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг түүхэндээ анх удаа Азийн аваргуудын лигийн финалын шатанд шалгарч үлдлээ. Тэд Зүүн бүсийн хагас шигшээд Индонезийн багийг долоон онооны зөрүүтэй буулган авсны дараа финалд Тайванийн аварга “Тайвань Пайлотс”-ыг 86:77-гоор хожиж, бүсийн аваргаар тодорсон юм.
2025-06-02
Монголын жүдо бөхийн холбоо өсвөр үеийн шигшээ баг байгууллаа
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар үндэсний шигшээ багийн дэргэд өсвөр үеийн шигшээ багийг шинээр байгуулсан талаар албаныхан мэдээллээ. Энэ баг нь ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэх эхний шатны бүтэц болж, системтэй, шат дараалсан бэлтгэлийн тогтолцоог нэвтрүүлэх зорилготой юм.
2025-06-02
Монгол, Туркменистан хоёр улсын төрийн тэргүүн нар эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар тохиролцов
Монгол Улс болон Бүгд Найрамдах Туркменистан Улсын Ерөнхийлөгч нар хоёр улсын хоорондын 30 гаруй жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг хэлэлцэж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдийг онцоллоо. Талууд хамтын ажиллагааг зөвхөн уламжлалт салбарт бус, шинэ боломж, хэрэгцээт чиглэлүүдэд тулгуурлан өргөжүүлэх зорилт тавьж байна.
2025-06-02
Монгол Улсын шүлхийтэй тэмцэх хөтөлбөрийг олон улсад баталгаажууллаа
Парис хотноо болсон Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын (WOAH) 92 дахь Ерөнхий чуулганы үеэр Монгол Улсын шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөрийг албан ёсоор батламжилж, гэрчилгээг гардууллаа.
2025-06-02
Хакүхо Даваажаргал сумогийн ертөнцөөс албан ёсоор хөндийрөв
Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал буюу Миягино ояката Японы Сумогийн холбоонд халагдах өргөдлөө өгч, хүсэлтийг нь Гүйцэтгэх зөвлөл ээлжит бусаар хуралдан хэлэлцэж, албан ёсоор хүлээн авчээ. Ийнхүү тэрбээр олон жилийн хөдөлмөр, нэр хүнд, оякатагийн цол зэргийг орхин сумогийн ертөнцөөс бүрмөсөн хөндийрч байгаагаа илэрхийлж байна.
2025-06-02
Зургаадугаар сарын 3-11-ний өдрүүдийн цаг агаарын төлөв гарлаа
Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын мэдээлснээр зургаадугаар сарын эхний арав хоногт ихэнх нутгаар дулаан, харин хойд хэсгээр зарим өдөр сэрүүсэх төлөвтэй байна. Салхи зарим үед ширүүсэх бөгөөд борооны давтамж сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
2025-06-02
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ шийдвэр гаргах шаардлагагүй
Итгэл хүлээлгэх асуудалд Ерөнхий сайдын орлогоо нотолж чадахгүй байгаа асуудал хамаарахгүй. Энэ бол ёс зүйн, магадгүй хуулийн хариуцлага хүлээх үр дагавартай, албан тушаалтны хувийн хариуцлагын асуудал. Улс төрийн нөхцөл байдал огт биш.
2025-06-02
Шумпетер
Маркс капитализмыг өөрийн дотоод зөрчилдөө идэгдэж, уруудан доройтсоор сүйрнэ гэж үзсэн бол Шумпетер харин ч эсрэгээрээ капитализм улам бүр амжилт олж, эцэстээ тэр амжилтынхаа уршгаар сүйрнэ гэж зөгнөжээ. Тэгвэл амжилт олох тусмаа өөрийгөө сүйрүүлнэ гэж чухам юу гэсэн үг вэ?
2025-06-02
Татвар, худалдааны дайн үргэлжилж байгаа ч Nvidia-ийн хувьцаа 6 хувиар өсөв
АНУ, Хятадын хооронд үүссэн худалдааны хурцадмал байдал, хагас дамжуулагчийн худалдаанд тавигдсан хязгаарлалт үргэлжилсээр байгаа хэдий ч дэлхийн чипийн томоохон үйлдвэрлэгч Nvidia компанийн хувьцаа тавдугаар сарын 29-ний өдөр 6 хувиар өссөн тухай Bloomberg мэдээлжээ.
2025-06-02
Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд 15 удамтныг тогтоожээ
Италийн суут сэтгэгч, зохион бүтээгч, зураач Леонардо да Винчийн удам судрын 21 үеийн 400 гаруй хүнийг хамарсан генеалогийн өргөн хүрээтэй судалгааг “Genìa Da Vinci” буюу “Суутан да Винчи” нэртэй номонд эмхэтгэн нийтэлжээ. Энэхүү 30 жилийн турш үргэлжилсэн судалгааны үр дүнд орчин үед амьдарч буй угсаа нэгтэй 15 хүнийг олсон тухай EurekAlert! сайт мэдээллээ.
2025-06-02
МҮБХ зургаадугаар сарын барилдааны хуваариа танилцууллаа
Монголын үндэсний бөхийн холбооноос (МҮБХ) 2025 оны зургаадугаар сард зохион байгуулах барилдаан болон арга хэмжээний хуваарийг олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Улирлын сүүлийн барилдаануудыг багтаасан энэхүү хөтөлбөрт хүндэтгэл үзүүлэх ёслол, өсвөр үеийн тэмцээн, цол олгох барилдаан, нийслэлийн аваргыг шалгаруулах 3х3 барилдаан болон наадмын сорилго зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа төлөвлөгджээ.
2025-06-02
Украин “Аалзны тор” нэртэй дронтой цохилтын ажиллагаа явуулж, Оросын стратегийн онгоцуудыг устгаснаа мэдэгдлээ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гаргийн орой хийсэн мэдэгдэлдээ Оросын цэргийн нисэх хүчний баазууд руу дроноор хийсэн томоохон ажиллагаа болох “Аалзны тор”-т оролцсон аюулгүй байдлын албаныханд болон тусгай үүрэг гүйцэтгэсэн бүх хүмүүст талархал илэрхийлэв. Түүний хэлснээр, энэхүү ажиллагаанд жил зургаан сарын турш нарийн төлөвлөгөө, бэлтгэл хангасан бөгөөд 117 дрон, тэдгээрийг удирдсан мөн тооны операторууд оролцсон байна.
2025-06-02
“Улаанбаатар опен” тэмцээнээс Монголын бөхчүүд 29 медаль хүртэж амжилттай оролцлоо
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан дэлхийн чансааны оноо олгох дөрвөн цувралын нэг болох “Улаанбаатар опен” тэмцээн өндөрлөлөө. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд 17 орны 350 гаруй хүчтэн зодоглож, Улаанбаатарын дэвжээнд хурд хүчээ сорин өрсөлдсөн нь манай оронд бөхийн спортын олон улсын тавцанд эзлэх байр суурийг илтгэн харуулж байна.
2025-06-02
Хүүхдийн спортын зуны VIII наадам долоо дахь өдрөө үргэлжилж, тэмцээнүүд өндөрлөж байна
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 9–17 насны нийт 6120 тамирчин оролцож, 31 төрлийн спортын төрөлд 271 багц медалийн төлөө өрсөлдөж буй нь улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй хамгийн өргөн хүрээтэй спортын арга хэмжээнүүдийн нэг болж байна.
2025-06-02
Улаанбурханы батлагдсан тохиолдол 4816-д хүрч, халдварын голомт сургууль орчмоор илэрч байна
ХӨСҮТ-өөс 2025 оны зургаадугаар сарын 2-ны байдлаар улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар лабораториор батлагдсан тохиолдол 4816-д хүрсэн бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн 642, гэрээр эмчлүүлж байгаа хүн 1025, бүрэн эдгэрсэн нь 3147 байна. Мөн 36 307 хүн хавьталд бүртгэгдсэн бөгөөд уг өвчнөөр хоёр хүн нас баржээ.
2025-06-02
Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж байна
Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий чиглэлд баригдаж буй салбар төмөр замын ажлын явцтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас газар дээр нь очиж танилцан, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр “Монголын Төмөр зам” ТӨХК болон гүйцэтгэгч байгууллагуудад тодорхой үүрэг, чиглэл өглөө.
2025-06-02
Энгельсийн гудамж, Нарны гүүрийн урд хэсэгт борооны ус зайлуулах шугам угсарч эхэллээ
Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны гүүрийн урд хэсэгт байрлах Энгельсийн гудамж нь бороо орох үед авто зам, явган хүний замын зорчих хэсэг усанд автдаг, үерийн аюултай бүсийн нэг байсаар ирсэн. Ус тогтож, байнга соруулдаг нөхцөл байдал нь оршин суугчдын аюулгүй байдал, хөдөлгөөний хэвийн байдалд хүндрэл учруулдаг байв.
2025-06-02
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу?
Сайн бөх унаж явахдаа ч мэх хийдэг гэдэг шиг Ерөнхий сайд маань унаж явахдаа хүртэл манийгаа дахин "тонгорч" байна. Нүд цавчих хооронд нэг хулгай...
2025-06-02
Шатаар өгсөх нь бие болон оюун ухаанд хэр тустай вэ?
Хурдан шуурхай амьдралын хэв маягтай болсон өнөөгийн нийгэмд шатаар алхах нь илүүц хөдөлмөр мэт санагдаж болох ч энэ энгийн үйлдэл эрүүл мэнд болон тархинд гайхалтай үр нөлөө үзүүлдэг болохыг судалгаанууд баталж байна. Өдөр бүр цөөн хэдэн давхар шатаар алхах нь таны амьсгалын болон зүрх судасны тогтолцоог сайжруулахаас гадна сэтгэл санаа, ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээнд ч сайн нөлөө үзүүлдэг байна.
2025-06-02
Үрийн тоснууд үнэхээр хортой юу?
Канола, наранцэцгийн тос зэрэг үрийн гаралтай ургамлын тоснууд сүүлийн жилүүдэд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх мэт олон хэл аманд өртөж, "хор", "хортой бодис" гэх нэр зүүж, интернет дэх шүүмжлэл, айдас хүйдэс дагуулсан гол сэдэв болсон. “Үзэн ядсан найм” хэмээн нэрлэгдсэн эдгээр тосонд канола, эрдэнэ шиш, хөвөнгийн үр, усан үзмийн яс, шар буурцаг, будааны хивэг, наранцэцэг, сафлор ордог бөгөөд зарим хүн зүрх судасны өвчин, чихрийн шижинг эдгээртэй холбон үздэг.
2025-06-02
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв Уржигдар 17 цаг 49 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 17 цаг 48 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ Уржигдар 17 цаг 47 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ Уржигдар 17 цаг 38 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав Уржигдар 17 цаг 37 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа Уржигдар 17 цаг 34 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна Уржигдар 17 цаг 33 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв Уржигдар 17 цаг 32 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв Уржигдар 15 цаг 19 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна Уржигдар 15 цаг 17 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна Уржигдар 15 цаг 15 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна Уржигдар 15 цаг 13 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 15 цаг 08 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна Уржигдар 15 цаг 07 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ Уржигдар 13 цаг 08 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ Уржигдар 13 цаг 07 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ Уржигдар 13 цаг 06 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно Уржигдар 13 цаг 05 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно Уржигдар 13 цаг 03 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв Уржигдар 13 цаг 01 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top