x

Украин “Аалзны тор” нэртэй дронтой цохилтын ажиллагаа явуулж, Оросын стратегийн онгоцуудыг устгаснаа мэдэгдлээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гаргийн орой хийсэн мэдэгдэлдээ Оросын цэргийн нисэх хүчний баазууд руу дроноор хийсэн томоохон ажиллагаа болох “Аалзны тор”-т оролцсон аюулгүй байдлын албаныханд болон тусгай үүрэг гүйцэтгэсэн бүх хүмүүст талархал илэрхийлэв. Түүний хэлснээр, энэхүү ажиллагаанд жил зургаан сарын турш нарийн төлөвлөгөө, бэлтгэл хангасан бөгөөд 117 дрон, тэдгээрийг удирдсан мөн тооны операторууд оролцсон байна.

Операци нь Оросын Эрхүү, Рязань, Мурманск, Иваново, Амур зэрэг бүс нутгийн цэргийн агаарын баазуудыг онилсон бөгөөд Украины талын мэдээлснээр стратегийн ач холбогдолтой А-50, Ту-95, Ту-22м3 зэрэг 41 онгоц эвдэрсэн байна. Эдгээр онгоцууд нь Украины нутаг дэвсгэр рүү довтлох цохилтын гол зэвсэг байсан бөгөөд Украины аюулгүй байдлын алба тус ажиллагаагаар “Оросын стратегийн далавчит пуужин тээгч нисэх онгоцуудын 34 хувийг устгасан” хэмээн мэдэгджээ. Устгасан онгоцнуудын нийт өртөг ойролцоогоор 7 тэрбум ам.долларт хүрч байгаа аж.

Оросын Батлан хамгаалах яам Украины дроны дайралтын улмаас дөрвөн бүс нутаг болон Амур мужийн нисэх буудлууд цохилтод өртсөнийг хүлээн зөвшөөрсөн байна. Иваново, Рязань, Амурын бүс нутагт агаарын довтолгоог зогсоосон гэж Оросын тал мэдэгдсэн бол Мурманск, Эрхүү мужуудад хэд хэдэн нэгж нисэхийн техник шатсан гэж мэдээлжээ.

В.Зеленский тэмдэглэхдээ, “Бид энэ дайн дуусах ёстой гэдгийг Оросын талд ойлгуулахын тулд боломжтой бүхнийг хийж байна” гэж онцлон хэлсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Muugii (66.181.160.114)
    Ee putin mini naad gulugnuudee alaad uguuchee als dornodoo dronoor guvuulcheed suuj baih ni ichmeer yum bishuu
    2025 оны 06 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 10 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 33 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 41 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 55 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 11 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 1 цаг 18 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цаг 28 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 1 цаг 31 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 17 цаг 43 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 17 цаг 45 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 17 цаг 49 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 17 цаг 51 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 17 цаг 55 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 17 цаг 57 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 18 цаг 47 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 8 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 21 цаг 2 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 8 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 11 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 13 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top