
Дорноговь аймгийн музей хүүхдүүдэд соёл, түүхийн мэдлэг олгож байна
Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төв иргэд, тэр дундаа хүүхэд, багачуудын соёлын боловсролыг нэмэгдүүлэх, түүх, зан заншлын мэдлэгийг нь гүнзгийрүүлэх зорилгоор “Музейн боловсролын хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.
2025-05-29

Европын Холбоо Сирийн эсрэг эдийн засгийн хоригийг хэсэгчлэн цуцаллаа
Европын Холбооны гишүүн орнууд лхагва гарагт хуралдаж, Сирийн эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээс аюулгүй байдалтай холбоогүй бүх хоригийг цуцлах шийдвэр гаргалаа. Энэ нь олон жил үргэлжилсэн дайн, улс төрийн тогтворгүй байдалд нэрвэгдсэн тус улсыг сэргээн босгоход шинэ боломж нээж байна.
2025-05-29

Сувонд болсон олон улсын хуралд Монгол хоёр шинэ санал дэвшүүлэв
“2025 оны Сувон ITS /тээврийн ухаалаг систем/ Ази, Номхон далайн бүсийн ерөнхий хурал” БНСУ-ын Сувон хотод энэ сарын 28-наас 30-ны хооронд болж байна. “ITS-ээр хэт холбосон хотууд” уриан дор зохион байгуулагдаж буй тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 30 гаруй орон оролцож байна. Малайз, Балба, Вьетнам зэрэг 12 улсын дэд сайд нар тээврийн ухаалаг системд тулгуурласан дижитал өөрчлөлт, хот хоорондын холболтын алсын хараагаа танилцуулсан байна.
2025-05-29

Монгол, ШУӨЗО-ын хамтын ажиллагааны III хуралдаан Улаанбаатарт боллоо
Монгол Улсын Гадаад харилцааны яам болон БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн гурав дахь хуралдаан энэ оны тавдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө.
2025-05-29

Бодон, вандал ургамал ба инвазивын аюул: эдийн засагт учруулж буй сүйрэл
Дэлхийн улс орнууд жил бүр байгалийн "харагддаггүй дайснуудтай" тэмцэхэд олон тэрбум долларын зардал гаргаж байна. Тэдгээр дайсан бол инвазив буюу харийн гаралтай, тухайн бүс нутгийн экосистемд зохицоогүй, байгаль орчин, эдийн засаг, эрүүл мэндэд аюул учруулж буй ургамал, амьтад, бичил биетүүд юм.
2025-05-29

Челси клуб Конференцийн лигт түрүүлж, Европын бүх цомыг хүртсэн анхны баг боллоо
Польшийн Вроцлав хотод болсон 2025 оны Конференцийн лигийн финалын тоглолтод Английн “Челси” баг Испанийн “Бетис”-ийг 4:1 харьцаагаар илт давуу хожлоо. Энэ тоглолтод англичуудаас Энцо Фернандес (65’), Николас Жексон (70’), Жейдон Санчо (83’), Мойзес Кайседо (90+1’) нар гоол оруулсан бол “Бетис”-ийн цорын ганц гоолыг Абде Эззальзули (9’) хийв.
2025-05-29

Баруун бүсэд шуургатай, зүүн талын нутгаар сэрүүн байна
Өнөөдөр буюу тавдугаар сарын 29-нд ихэнх нутгаар 08:00-20:00 цагийн хооронд үүлшинэ. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүс нутгаар, мөн Тэс голын хөндий, говийн зүүн өмнөд хэсгээр бороо орж, өндөрлөг газраар нойтон цас орох төлөвтэй байна. Харин бусад нутгаар хур тунадас орохгүй.
2025-05-29

Монголын эмэгтэйчүүдийн волейболын шигшээ баг “Үндэстнүүдийн цом”-д оролцоно
Эмэгтэйчүүдийн волейболын “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээн энэ зургадугаар сарын 7-нд Вьетнамын Ханой хотод эхэлнэ. Долоо хоног үргэлжлэх тус тэмцээнд Ази, Номхон далайн бүсийн 11 орны баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр болжээ. Оролцогч орнуудын тоонд Монгол Улс багтсан нь манай эмэгтэйчүүдийн шигшээ баг олон улсын чанартай томоохон тэмцээнд дахин оролцож буйг илтгэж байна.
2025-05-29

Шатрын улсын аваргын шигшээ тэмцээнд өрсөлдөх шилдэг 24 шатарчин тодорлоо
2025 оны шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ шатны тоглолт Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 63, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн энэхүү тэмцээнд нээлттэй ангилалд 95, эмэгтэй ангилалд 97 шатарчин оролцож, ирэх есдүгээр сард болох шигшээ шатанд өрсөлдөх шилдэг оролцогчид тодорлоо.
2025-05-29

Нийслэлд явган хүний замыг шинэчлэх ажлыг иж бүрнээр эхлүүлжээ
2025 онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд нийт 186.839 ам метр талбай бүхий явган хүний замыг шинэчлэх ажил хэрэгжиж байна. Тус ажлыг зөвхөн хучилтын шинэчлэл төдий бус, инженерийн дэд бүтцийн бүрэн тохижилттой хамтатган гүйцэтгэж байгаа нь онцлог юм.
2025-05-29

Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд нийслэлийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Монгол Улсад Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ болон нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөл хамтран “Бүсчилсэн хөгжил–Төрийн албаны манлайлал” зөвлөгөөнийг нийслэлд зохион байгуулж байна. Энэ зөвлөгөөнд нийслэлийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний салбарын 1200 гаруй албан хаагч оролцож, бодлого, практикийн түвшинд сургалт, хэлэлцүүлэг өрнүүлэн, сайн туршлагаа солилцлоо.
2025-05-29

Монголын цэнхэр дуулгатнууд дэлхийн энх тайвны төлөө хоёр арван жилийн турш үүрэг гүйцэтгэж байна
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблей 2003 онд гаргасан A/57/129 дугаар тогтоолоор тавдугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон зарлаж, энэ өдрийг энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэх, тэдний үйлсийг олон нийтэд сурталчлах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Монгол Улс ч мөн 2012 онд Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор энэ өдрийг албан ёсоор тэмдэглэх болсон юм.
2025-05-29

Трампын зарласан “Алтан дээвэр” дэлхийн стратегийн тэнцвэрт байдалд заналхийлж байна гэж Орос, Хятад үзэж байна
Тэрбээр Израилийн “Төмөр дээвэр” агаарын довтолгооноос хамгаалах системийг загварчилсан, илүү өргөн цар хүрээтэй “Алтан дээвэр” нэртэй олон давхар хамгаалалтын системийг АНУ-д байгуулна хэмээн мэдэгдсэн. Энэхүү хөтөлбөрийг 2029 оноос өмнө бүрэн ашиглалтад оруулах зорилготой бөгөөд нийт өртөг нь 175 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаа аж. Эхний 25 тэрбум ам.долларын санхүүжилтийг Конгрессоор батлуулахаар ажиллаж байна.
2025-05-29

Аюулгүй байдлаа өдөр бүр баталгаажуулцгаая
Онцгой байдлын байгууллагаас танд өөрийн болоод өрхийн эрсдэлийг үнэлж, түүнээс урьдчилан сэргийлэх боломжийг сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гараг бүр олгож байна. Та quiz.belenbai.mn сайтад хандсанаар ердөө 2-3 минут зарцуулж, дараах гурван төрлийн хяналтыг хийх боломжтой:
2025-05-29

Өнөөдөр болох үйл явдлуудын тойм
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно. Мөн олон салбарт чухал арга хэмжээнүүд өрнөх юм.
2025-05-29

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат Цогт сумын мод үржүүлгийн газартай танилцлаа
Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат энэ сарын 28-нд Цогт сумын Баянтоорой тосгонд ажиллаж, “Ихэр марал” нэртэй мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
2025-05-29

Баруун бүсэд салхи шуургатай, зарим газраар бороо, нойтон цас орно
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 28-нд нутгийн баруун хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байхыг малчид, тээвэрчид, иргэдэд анхааруулж байна.
2025-05-29

Тавдугаар сарын 29-нд цахилгаан хязгаарлах хуваарь
2025 оны тавдугаар сарын 29-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын ажилтай холбогдуулан дараах байршилд түр хугацаанд цахилгаан хязгаарлана. Хэрэглэгчид хэрэглээгээ урьдчилан төлөвлөн зохицуулахыг УБЦТС ТӨХК-аас анхааруулж байна.
2025-05-29

УИХ-ын чуулганы өнөөдрийн хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаан "Их хуралдай" танхимд 10:00, 14:00 цагуудаас эхлэн хуралдахаар товлогдсон бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэнэ:
2025-05-29

Ахмад настны сувиллын зардлын жишиг үнийг шинэчлэн тогтоов
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ахмад настны сувиллын үйлчилгээнд төрөөс олгох дэмжлэгийн жишиг үнийг шинэчлэн тогтоолоо. Ахмад настны тухай хуульд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн сувилалд сувилуулах үед олгох эрхийн бичгийн 50 хувийн дэмжлэгийг 416 мянган төгрөгөөр тогтоожээ. Харин хүндэт донор ахмад настанд энэ дэмжлэг 100 хувь буюу 832 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн байна.
2025-05-28
