x

Европын Холбоо Сирийн эсрэг эдийн засгийн хоригийг хэсэгчлэн цуцаллаа

Европын Холбооны гишүүн орнууд лхагва гарагт хуралдаж, Сирийн эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээс аюулгүй байдалтай холбоогүй бүх хоригийг цуцлах шийдвэр гаргалаа. Энэ нь олон жил үргэлжилсэн дайн, улс төрийн тогтворгүй байдалд нэрвэгдсэн тус улсыг сэргээн босгоход шинэ боломж нээж байна.

Шинэ хууль батлагдсанаар Сирийн Төв банк болон тус улсын зээлдэгчид Европын санхүүгийн зах зээлд дахин нэвтрэх эрхтэй болж, богино хугацаанд дэд бүтцээ сэргээх, санхүүгийн урсгалыг нээх нөхцөл бүрдэх юм. Энэхүү шийдвэр ЕХ-ны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэн даруйд хэрэгжиж эхлэх бөгөөд өнгөрсөн долоо хоногт ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр уг санаачилгыг дэмжсэн байна.

ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас “Энэ бол хийх ёстой зөв алхам. Бид сиричүүдийн улс төрийн шинэчлэл, ирээдүйн төлөөх хүсэл тэмүүллийг чин сэтгэлээсээ дэмжиж байна” гэж мэдэгдсэн бол Германы Гадаад хэргийн сайд Иоханн Вадефуль Сирийн сэргээн босголтод бүх шашин, бүх бүлгийг оролцуулахыг онцлон тэмдэглэж, тус улсын иргэд ирээдүйгээ өөрсдөө бүтээх боломжтой болсныг онцоллоо.

Сирийн иргэдийн нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байгааг ЕХ-ны зүгээс үнэлж байгаа бөгөөд олон зуун мянган дүрвэгч эх орондоо буцаж ирэх нөхцөл бүрдэхэд энэ шийдвэр эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Гэвч лхагва гарагт батлагдсан энэхүү шийдвэр нь Башар аль-Асадын дэглэмтэй холбоотой этгээд, байгууллагуудад хамаарахгүй бөгөөд зэвсэг болон мөрдлөг, хавчлагад ашиглагдаж болзошгүй бараа, технологийн экспортод тавьсан хязгаарлалтууд хүчинтэй хэвээр үлдэж байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 14 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 36 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 44 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 58 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 15 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 1 цаг 21 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цаг 32 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 1 цаг 35 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 17 цаг 46 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 17 цаг 49 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 17 цаг 53 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 17 цаг 54 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 17 цаг 58 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 18 цаг 0 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 18 цаг 50 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 11 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 21 цаг 5 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 11 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 14 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 16 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top