x

АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна

АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг (USAID) албан ёсоор хаагдаж буйг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зарлажээ. Тэрбээр наймдугаар сарын 29-нд Х сүлжээгээр мэдээлэхдээ тус агентлагийн үндсэн хөтөлбөрүүдийн багахан хэсгийг Төрийн департаментын мэдэлд шилжүүлснийг дурдсан байна.

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа USAID-ын төсвийг зогсоож, агентлагийн ажилтнуудыг чөлөөтэй болгосон нь байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсооход хүрчээ. Ингэснээр татвар төлөгчдийн хэдэн арван тэрбум ам.долларыг хэмнэсэн гэж үзэж байна. Долоодугаар сарын 1-нээс эхлэн тус агентлаг гадаадын тусламжийг удирдах эрхгүй болж, есдүгээр сарын 30 гэхэд бүх гадаад төлөөлөгчийн газраа хаах төлөвлөгөөтэй байгаа аж.

Трамп дахин Цагаан ордонд эргэн ирсний дараа USAID үндсээрээ өөрчлөгдөж эхэлжээ. Тэрбээр санхүүжилтийг бараг бүрэн зогсоохын зэрэгцээ хэд хэдэн төлөөлөгчийн газрыг хааж, зарлигийг тойрон гарахыг оролдсон 60 орчим өндөр албан тушаалтныг чөлөөлсөн байна. Хоёрдугаар сарын 1-нээс агентлагийн цахим хуудас болон Х сүлжээний хаяг хаагдсан бол хоёрдугаар сарын 3-нд Вашингтон дахь төв байр нь хаагдсан байна. Үлдсэн ажилтнуудыг гэрээс нь ажиллуулах шийдвэр гаргажээ.

Энэ үеэр тэрбумтан Илон Маск агентлагийг хаахыг дэмжсэнээ илэрхийлж, USAID-ыг “улс төрд хэт хутгалдсан, Америкийн эсрэг хүртэл зүүний туйлширсан санааг дэмждэг” гэж шүүмжилсэн байна. Ерөнхийлөгч Трамп ч агентлагийн удирдлагыг “хэт давсан бүлэглэл” гэж нэрлэж, ирээдүйн хувь заяаг нь эцэслэн шийдэхээ мэдэгдэж байв.

USAID гэж юу вэ?

USAID агентлагийг 1961 онд байгуулж, АНУ-ын цэргийн бус гадаадын тусламжийг удирдах, хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажиллуулж иржээ. Энэ нь ямар нэгэн яамны харьяанд бус бие даасан агентлаг байв.

2023 оны байдлаар USAID нийтдээ 40 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг удирдан, буцалтгүй тусламж, техник хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ хэлбэрээр хүргэж байсан бөгөөд дэлхийн 100 орчим төлөөлөгчийн газартай, 10 мянган ажилтантай байсан юм.

Агентлаг өлсгөлөн, ядуурал, өвчний эсрэг тэмцэх, гамшгийн дараах сэргээн босголт, мөн төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний санаачилгыг дэмжих замаар ардчиллыг бэхжүүлэх зорилготой ажиллаж иржээ. АНУ-ын засгийн газар түүнийг “үндэсний аюулгүй байдлыг хангах зөөлөн хүчний хэрэгсэл” гэж үздэг байв.

Шүүмжлэл ба дуулиан

USAID нь үйл ажиллагааныхаа туршид олон маргаанд өртөж байв. Тагнуулын төв газартай (ЦРУ) нягт хамтран ажилладаг, агентлагийн нэр дор гадаадад тагнуулын ажиллагаа явуулдаг гэх буруутгал олон удаа дэгдэж байсан.

Тус агентлаг Украины идэвхтэй ивээн тэтгэгчийн нэг байсан бөгөөд зөвхөн 2022–2024 онд 38 тэрбум ам.долларын тусламжийг зарцуулжээ. Мөн 2004 оны “улбар шар хувьсгал”, 2014 оны Евромайданы үед дэмжлэг үзүүлсэн нь баримтлагдсан.

Перу улсад хэрэгжүүлсэн гэр бүл төлөвлөлтийн хөтөлбөрийн хүрээнд 1990-ээд онд ядуу давхаргын болон Андын бүс нутгийн эмэгтэйчүүдийг албадан үргүйдүүлэх ажиллагаанд хамруулсан нь томоохон дуулиан тарьсан. Хэдийгээр Перугийн Конгресс USAID-ыг буруутгасан ч АНУ-ын хууль тогтоогчид энэ хэрэгт агентлагийн оролцоо байхгүй гэж үзсэн байдаг.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн түр гишүүнээр сонгогдсон орнуудад USAID-ын тусламж огцом нэмэгддэг гэсэн шүүмжлэл ч дагалддаг. Судалгаагаар ийм орнуудад үзүүлэх тусламж дунджаар 59 хувиар өсдөг болохыг тогтоосон бол АНУ-ын албаны хүмүүс үүнийг үгүйсгэсээр иржээ.

Түүнчлэн АНУ-тай санал нийлэхгүй улсуудад шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглагддаг гэж шүүмжилж ирсэн. Тухайлбал, 1990 онд Йемен, 2000-аад оны эхээр Туркт үзүүлэх тусламжаа АНУ-ын Ирак руу хийсэн довтолгоог дэмжээгүйн улмаас зогсоож байв.

ОХУ-д 1992–2012 онд ажиллаж байхдаа USAID “нийгмийн эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, иргэний нийгмийг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжилд туслах” зорилгоор 2.7 тэрбум ам.доллар зарцуулсан ч хожим “гадаадын туршуулдыг санхүүжүүлэгч” хэмээн нэрлэгдэж, 2012 оноос бүрмөсөн хаагдсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 3 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 4 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 8 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 12 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 29 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 34 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 50 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 7 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 10 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 13 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 13 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 15 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 20 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 20 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 40 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 51 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 56 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 17 цаг 14 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top