x

Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн Засаг дарга, Онцгой комисс болон хөдөө аж ахуйн салбарын бусад албаныхантай цахимаар хуралдлаа. Хуралдаанаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа баруун 5 аймаг, төвийн бүсийн зарим аймаг болон хадлангийн бүс болох зүүн гурван аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсож, тодорхой үүрэг чиглэл өглөө.

Баруун бүсийн нийт нутаг дэвсгэрийн 70-80 хувь нь гантай байгаа бөгөөд энэ жил 14.8 сая тоо толгой мал өвөлжих тооцоо гарсан. Баруун аймгууд өвс тэжээл импортоор худалдаж авах, хадлан тэжээл бэлтгэх тал дээр анхаарч, шаардлагатай зохицуулалт хийж байгааг мэдээлсэн юм.

Энэ жил улсын хэмжэээнд 62.4 сая тоо толгой мал өвөлжих бол отрын 9 бүсэд 653 мянган мал өвөлжих тооцоо судалгааг ХХААХҮЯ-аас гаргасан бөгөөд 2025-2026 оны өвөл,  хавар хүндрэх эрсдэлтэй учраас малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг анхааруулж байна. Урьдчилсан байдлаар 10 сая гаруй тоо толгой мал зах зээлд борлуулж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортлох зохицуулалтыг хийж байгааг ХХААХҮ-ийн сайд мэдээллээ.

УОК-ын зүгээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран ган зудын эрсдэлийн үнэлгээг гарган зургаадугаар сараас эхлэн 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг анхааруулж, есдүгээр сарын 15 гэхэд өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймаг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон.

Тиймээс өнөөдөр өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудын мэдээллийг сонсож, цаашид бүс, орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах үүрэг чиглэлийг өглөө.

  • УОК, ХХААХҮЯ, аймаг, сум, багийн гээд бүх мэдээллээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах, малчид ард иргэдэд ган, зудын эрсдэлийн үнэлгээ, цаг агаарын мэдээллийг тогтмол өгч, өвөлдөө сайтар бэлдэхийг анхааруулах;
  • Аймаг орон нутгууд, ОБЕГ, Хил гаалийн байгууллага гэх мэт холбогдох бүх шатны байгууллагатай хамтран импортын өвс тэжээлийг хил гаалиар оруулж ирэх зохицуулалтыг хийх, малчид, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;
  •  Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж, шаардлагатай нөөц, бололцоогоо сайтар тооцоолох;
  •  Өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж, шаардлагатай зохион байгуулалтыг хийх;
  •  Цаг хүндрэх эрсдэлтэй бүс, аймаг, сумдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах;
  •  Отор нүүдлийн малын тоог цахим бүртгэлийн системд оруулан хяналт тавих, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, отор нүүдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 14 цаг 26 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 14 цаг 28 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 14 цаг 28 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 14 цаг 31 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 14 цаг 34 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 14 цаг 35 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 14 цаг 43 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 14 цаг 44 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 14 цаг 45 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 16 цаг 13 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 16 цаг 40 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 16 цаг 41 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 16 цаг 42 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 16 цаг 43 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 16 цаг 45 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 16 цаг 48 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 16 цаг 50 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 16 цаг 50 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 16 цаг 51 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 16 цаг 52 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top