x

Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ

Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед эрэлт нь өндөр хэвээр байгаа алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. 

Тодруулбал, мягмар гаргийн эхээр унц алтны үнэ 3508.50 ам.долларт хүрснээр энэ он гарсаар үнэ нь ойролцоогоор гуравны нэгээр өсөөд байна.

Энэхүү үнэт металлыг эдийн засгийн тодорхойгүй байдлын үед хөрөнгө оруулагчид илүү найдвартай хөрөнгө гэж үздэг бөгөөд энэ оны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн зах зээлийг донсолгосон өргөн хүрээний татвар ногдуулах шийдвэрийг зарласнаас хойш үнэ нь өссөөр байгаа юм.

Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулна гэсэн таамаглал мөн алтны үнийг өсөхөд нөлөөлсөн байна. 

“BullionVault” платформын судалгаа хариуцсан захирал Адриан Эш “BBC” телевизэд мэдээлэхдээ, сүүлийн хэдэн сарын хугацаанд гарсан алтны үнийн өсөлт нь Д.Трампаас, геополитик, дэлхийн худалдаатай холбоотой түүний шийдвэрүүдээс ихээхэн шалтгаалсан гэлээ.

Мөн алтны үнийг өсөхөд нөлөөлдөг өөр нэгэн хүчин зүйл болох АНУ-ын Төв банкны үүрэг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сангийн /ХНС/ хараат бус байдалтай холбоотой асуудал үүссэнийг шинжээчид онцолж байна. Д.Трамп ХНС-гийн дарга Жером Пауэллыг бодлогын хүүг бууруулахгүй байна хэмээн удаа дараа буруутгаж, саяхан тус сангийн удирдах зөвлөлийн гишүүдийн нэг Лиза Күүкийг огцруулахыг оролдсон юм.

“Hargreaves Lansdown” компанин шинжээч Деррен Натаны хэлснээр, ХНС-гийн хараат бус байдлыг алдагдуулах Д.Трампын оролдлого нь хөрөнгө оруулагчдыг алт зэрэг аюулгүй актив хөрөнгийг илүүтэй сонирхоход хүргэж байгаа ажээ.

Даваа гарагт Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард “хэрвээ Трамп ХНС-гийн хараат бус байдлыг алдагдуулах юм бол энэ нь дэлхийн эдийн засагт маш ноцтой аюул учруулна” гэдгийг анхааруулсан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 12 цаг 39 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 12 цаг 45 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 12 цаг 51 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 12 цаг 53 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 12 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 12 цаг 57 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 15 цаг 15 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 15 цаг 16 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 15 цаг 17 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 15 цаг 20 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 15 цаг 21 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 15 цаг 23 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 17 цаг 5 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 17 цаг 55 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 17 цаг 58 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 17 цаг 59 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 18 цаг 0 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 18 цаг 4 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 18 цаг 5 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 18 цаг 6 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top