
Кристофер П.Этвүүд: “Монголын нууц товчоо” бол өрнөдийн уншигчдад монголын түүхийг таниулах онцгой гүүр юм
Америкийн Монгол судлалын төвийн урилгаар нэрт монгол судлаач, Пенсильванийн их сургуулийн профессор Кристофер П.Этвүүд “Монголын нууц товчоо ба монгол судлалын ирээдүй” сэдвээр лекц уншлаа. Энэхүү лекц нь Улаанбаатар хотын нийтийн номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвд болж, түүний 2023 онд англи хэлнээ хөрвүүлсэн "Монголын нууц товчоо" орчуулгын талаар төвлөрсөн агуулгатай байсан юм.
2025-05-28

Норвегийн гүнж Ингрид Александра Австралид суралцана
Норвегийн хаан ширээг залгамжлах хоёрдугаарт бичигддэг гүнж Ингрид Александра Австрали Улсад их сургуульд суралцахаар болж, Сиднейн их сургуулийн олон улсын харилцаа, улс төрийн эдийн засгийн чиглэлээр сурахаар элсэн оржээ. Гүнж ирэх наймдугаар сараас эхлэн сургалтаа эхлүүлэх бөгөөд бүрэн цагаар суралцаж, энгийн оюутнуудын адил оюутны байранд амьдрах аж.
2025-05-28

“Баргажин-2025” олон улсын наадмыг Төв аймаг анх удаа зохион байгуулна
Барга угсаатны түүх, соёл, урлаг, уламжлалт зан заншлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Баргажин-2025” олон улсын наадмыг энэ оны наймдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа зохион байгуулахаар боллоо. Наадмыг зохион байгуулах эрхийг энэ удаа Төв аймаг анх удаа авч, барга угсаатны соёлыг нутгийн иргэд, залуу хойч үед өвлүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна.
2025-05-28

“Торгоны зам – Хархорум” фестивалийг хувийн хэвшил анх удаа зохион байгуулна
Ази Европыг холбосон түүхэн худалдааны зам болох “Торгоны зам”-ын соёл, түүх, аялал жуулчлалыг сурталчлан таниулах зорилготой “Торгоны зам – Хархорум” фестивалийг энэ жил анх удаа хувийн хэвшлийн байгууллага бие даан зохион байгуулахаар боллоо. Өмнө нь тус фестивалийг Орхон аймгийн ЗДТГ, Хархорин сумын ЗДТГ, соёл, аялал жуулчлалын байгууллагууд хамтран гүйцэтгэж байсан бол энэ удаа сонгон шалгаруулалтаар “Comford dreamland” ХХК шалгарч, аймгийн удирдлагуудтай гэрээ байгуулжээ.
2025-05-28

Сампингийн тэмцээнд Дундговийн сурагчид амжилттай оролцож, дэлхийн аваргын эрх хүртлээ
Улаанбаатар хотноо тавдугаар сарын 24, 25-ны өдөр зохион байгуулсан Сампин, цээж тооллын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд Дундговь аймгийн “Соробан” сампин сургалтын төвийн 28 суралцагч оролцож, 18 хүүхэд эхний гурван байрт шалгарлаа. Эдгээр хүүхдүүд эх орноо төлөөлөн Гүрж улсын нийслэл Тбилиси хотод болох дэлхийн аваргад оролцох эрхээ авч, оюуны спортын талбарт бахархам амжилт үзүүлжээ.
2025-05-28

Монголын эзэнт гүрний үед эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүргийг онцолсон лекц боллоо
“Чингис хаан” үндэсний музей, Чингис хаан Судлалын олон улсын холбоо хамтран өнөөдөр олон нийтэд зориулсан цуврал лекцийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Австрийн Шинжлэх ухааны академийн Иран судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Бруно де Никола оролцож, “Монголын эзэнт гүрний үеийн улс төр, эдийн засаг, шашин, соёлд тал нутгийн эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм.
2025-05-28

Зудын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн тайланг НҮБ-д танилцууллаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-тай хамтран “Зудын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ” болон “Зудын малчин өрхүүдэд үзүүлэх нөлөөлөл”-ийн тайланг боловсруулж, өнөөдөр НҮБ-ын төв байранд танилцууллаа. Энэхүү үнэлгээний ажлыг НҮБХХ ахалж, ОУШХБ, ХХААБ, Улаан загалмайн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, ОБЕГ, ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлсэн юм.
2025-05-28

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан эмчийн үзлэг оношилгоо зохион байгуулав
ЭХЭМҮТ, УГТЭ, ГССҮТ, СЭМҮТ зэрэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүд “Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулсан урьдчилан сэргийлэх, төрөлжсөн үзлэг оношилгооны арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус үзлэгийг дөрвөн өдрийн турш зохион байгуулсан бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрт оношилж, цаашдын эмчилгээ сувилгаа төлөвлөхөд чухал нөлөө үзүүлж байна.
2025-05-28

Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар есөн байршилд засвар, тохижилтын ажил ид үргэлжилж байна. Тухайлбал, тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайн хоёр талд нийт 5012 ам метр талбай бүхий явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.
2025-05-28

Хөдөлмөр эрхлэлтийн төслийн гүйцэтгэл 86 хувьтай байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул энэ оны тавдугаар сарын 28-ны өдөр Дэлхийн банкны зөвлөх, ахлах эдийн засагч Ян Хуантай уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц, ирэх үе шатны талаар санал солилцов.
2025-05-28

Ногоон хөгжлийн хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлого, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжлийн хорооны өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа. Хуралдааны гол зорилго нь хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, ногоон байгууламжийн хамгаалалт, усан хангамж, хог хаягдлын менежмент зэрэг хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхэд чиглэсэн байв.
2025-05-28

ХУД-ийн 24 дүгээр хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байгаа бөгөөд барилгын ажил өнөөдрийн байдлаар 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
2025-05-28

Авлигатай тэмцэх газар: Төсвийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба 2025 оны тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийт 81 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч, холбогдох чиг үүргийн нэгжүүдэд шилжүүлэн ажиллажээ. Эдгээр өргөдөл, гомдлын 62.3 хувь нь гэмт хэргийн шинжтэй байгаа бөгөөд олонх нь улсын төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой байгааг онцолсон байна.
2025-05-28

Дарь-Эхэд 32 настай иргэнийг хөнөөсөн хэргээр гурван өсвөр насны хүүхдийг шалгаж байна
Цагдаагийн ерөнхий газраас 14-17 насны гурван хүүхэд 32 настай иргэн Б-ийн амь насыг хөнөөсөн байж болзошгүй хэрэгт холбогдож шалгагдаж буй талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
2025-05-28

Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээ e-mongolia системээр захиалаад хүргүүлээд аваарай
Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх шинээр авах болон ангилал нэмэх бол тээврийн хэрэгсэл жолооч бэлтгэх сургалтын байгууллагад суралцаж, холбогдох журмын дагуу тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн иргэд үнэмлэхээ E-Mongolia системээр захиалах боломжтой юм.
2025-05-28

Гадаадын иргэд E-Mongolia-аас шууд үйлчилгээ авах боломжтой
“И-Монгол академи” УТҮГ нь Гадаадын иргэн харьяатын газрын нийт 10 үйлчилгээг цахимжуулж Монгол Улсад оршин суугаа гадаад иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээг үзүүлж, хүртээмжтэй байдлыг нь сайжруулан гадаад иргэдэд илүү ойр, шуурхай байх тал дээр анхаарч ирсэн билээ.
2025-05-28

Солонгосын ерөнхийлөгчид нэр дэвшигчид дипломат бодлого, аюулгүй байдлын талаар мэтгэлцлээ
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль болоход долоо хоног үлдээд буй энэ үед нэр дэвшигчид телевизийн сүүлчийн мэтгэлцээнд оролцож, гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдлын асуудлаар байр сууриа илэрхийллээ. Мягмар гарагийн орой 20:00 цагаас эхэлсэн уг мэтгэлцээнийг Сонгуулийн үндэсний хороо зохион байгуулсан бөгөөд Ардчилсан намаас Ли Жэ Мён, “Ардын хүч” намаас Ким Мүн Сү, Шинэ шинэчлэлийн намаас Ли Жүн Сок, Ардчилсан Хөдөлмөрийн намаас Квон Ён Күк нар оролцлоо.
2025-05-28

Монгол Улсын 2026-2028 оны төсвийн төсөөлөлд эдийн засгийн өсөлт, инфляцын түвшинг оновчтой тооцжээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл болон 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцлээ.
2025-05-28

Монгол, Их Британийн хамтын ажиллагаанд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр онцгой анхаарна
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.
2025-05-28

Монгол, Туркийн стратегийн түншлэлийг бататгах уулзалт болов
УИХ-ын гишүүн, Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар, бүлгийн гишүүн Д.Бум-Очир нар өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлтэй уулзлаа.
2025-05-28
