x

Хөдөлмөр эрхлэлтийн төслийн гүйцэтгэл 86 хувьтай байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул энэ оны тавдугаар сарын 28-ны өдөр Дэлхийн банкны зөвлөх, ахлах эдийн засагч Ян Хуантай уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц, ирэх үе шатны талаар санал солилцов.

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл өнөөдрийн байдлаар 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэлийг хангах зорилгоор “И-Жоб” цахим бүртгэлийн платформыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх “Цахим үндэстэн” хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлсэн нь иргэдэд илүү хялбар, ил тод орчин бүрдүүлэхэд түлхэц болсон.

Мөн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 50 хүртэлх сая төгрөгийн жижиг зээл олгосноор нийт 536 иргэнийг шинээр ажлын байраар хангаж, 1,119 ажлын байрыг хадгалах үр дүнд хүрчээ. Үүнээс гадна 2024 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй 17 чиглэлээр нийт 725 иргэнд ур чадвар олгож, 300 иргэнийг мэргэшүүлэх сургалтад, 200 иргэнийг өмнөх мэдлэг, туршлагыг үнэлэх (RPL) үйлчилгээнд хамруулсан байна.

2025 онд салбарын мэдээллийн нэгдсэн сан болон системүүдийг үе шаттайгаар дундын үүлэн дэд бүтэц рүү шилжүүлж, их өгөгдлийг боловсруулан төрийн үйлчилгээг оновчтой хүргэхэд төслийн хүрээнд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр салбарын бодлогын үр нөлөө дээшилж, иргэдэд чиглэсэн үр дүнтэй шийдвэр гаргах үндэс суурь бүрдэхээр байна.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 2 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 1 цаг 38 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 1 цаг 42 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 3 цаг 46 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 3 цаг 50 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 3 цаг 52 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 3 цаг 56 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 4 цаг 3 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 4 цаг 7 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 5 цаг 30 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 5 цаг 36 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 6 цаг 2 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 6 цаг 3 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 6 цаг 5 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 6 цаг 26 мин Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 81 хувьтай байна 6 цаг 27 мин Эрдэнэт үйлдвэр баяжуулалтын технологиор өндөр үр ашигтай ажиллаж байна 6 цаг 51 мин Тарваган тахлын улмаас Хөвсгөл аймгийн хоёр сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орлоо 6 цаг 52 мин Нийслэл, орон нутагт аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдэв 6 цаг 53 мин 45-аас дээш насны ахмад бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдана 6 цаг 56 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Банкны хар жагсаалтыг халлаа Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай...
Top