x

Дарь-Эхэд 32 настай иргэнийг хөнөөсөн хэргээр гурван өсвөр насны хүүхдийг шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газраас 14-17 насны гурван хүүхэд 32 настай иргэн Б-ийн амь насыг хөнөөсөн байж болзошгүй хэрэгт холбогдож шалгагдаж буй талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Хэргийг энэ сарын 25-ны өдрийн 12 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Дарь-Эхийн тоотод бүртгэгдсэн байна. Хохирогч зодуулсан байдалтай нас барсан талаар дуудлага мэдээлэл ирмэгц цагдаагийн байгууллага шуурхай очиж, хэргийн газарт үзлэг хийжээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэгийн мэдээлснээр, хэргийг урьдчилсан байдлаар гурван өсвөр насны хүүхэд бүлэглэн үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа бөгөөд амь хохирогчийн биеэс шарх илэрсэн ч энэ нь амь нас хохироход хүргэсэн эсэхийг шүүх шинжилгээгээр эцэслэн тогтооно гэв. Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа бөгөөд үүний дараа мөрдөн шалгах ажиллагаа тодорхой болно.

Мөрдөн байцаалтын хүрээнд ямар нэг байдлаар талуудын мэдүүлэг, нотлох баримтыг бүх талаас нь нягталж, хэргийг бүрэн бодитойгоор тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэрвээ гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл буюу "Хүний амь нас хохироох" болон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэсэн үндэслэлээр ялыг хүндрүүлэх зохицуулалт үйлчилнэ.

Цагдаагийн байгууллагаас нийгмийн сүлжээнд тараж буй таамаг, шууд дүгнэлт бүхий мэдээллээс ангид байхыг, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг анхааруулсан байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.186.193)
    хүний эрх гэж яриад бүгд замбараагүй болсон соц нийгэм чинь хариуцлагатай байсан юм шүү! ухамсар суугаагүй хүмүүс юуг ч ойлгохгүй. улам л замбараагүй болж байна даа.эцэст нь улсаа мөхөөгөөд дуусна даа энэ янзаараа явбал биднийг тийм тавилан хүлээж байна.
    2025 оны 05 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 1 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 1 цаг 38 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 1 цаг 41 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 3 цаг 45 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 3 цаг 50 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 3 цаг 51 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 3 цаг 55 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 4 цаг 2 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 4 цаг 6 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 5 цаг 29 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 5 цаг 36 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 6 цаг 1 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 6 цаг 2 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 6 цаг 4 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 6 цаг 25 мин Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 81 хувьтай байна 6 цаг 26 мин Эрдэнэт үйлдвэр баяжуулалтын технологиор өндөр үр ашигтай ажиллаж байна 6 цаг 50 мин Тарваган тахлын улмаас Хөвсгөл аймгийн хоёр сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орлоо 6 цаг 51 мин Нийслэл, орон нутагт аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдэв 6 цаг 52 мин 45-аас дээш насны ахмад бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдана 6 цаг 55 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Банкны хар жагсаалтыг халлаа Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай...
Top