x

Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар есөн байршилд засвар, тохижилтын ажил ид үргэлжилж байна. Тухайлбал, тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайн хоёр талд нийт 5012 ам метр талбай бүхий явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.

Уг ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн замын хөгжлийн газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа бөгөөд шинэчлэлийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын гол гудамжууд багтжээ. Шинэчлэлд ашиглаж буй байгалийн чулуун хавтан нь барзгар гадаргуутай тул цас, бороотой үед гулгах, халтирах эрсдэл багатайг холбогдох албаныхан онцоллоо.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүний хэлснээр, шинэчлэлд ашиглах байгалийн чулууг хот төлөвлөлтийн зураг төслийн дагуу сонгож, 2024 онд зураг төслийг боловсруулан батлуулсан. Тендер зарлахад анхны удаад аж ахуйн нэгжүүд оролцоогүй тул дахин тендер зарлаж, есөн байршилд гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээ байгуулжээ. Үлдсэн зургаан байршилд худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 87 байршилд авто зам шинэчилсэн бол энэ жил тэдгээрийн зургаан гол гудамжны явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна. Харин туслах гудамж, замуудын явган хүний замыг асфальт бетоноор нөхөн сэргээж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон дугуй, тэргэнцэртэй иргэдийн зорчиход хүндрэлгүй байлгах тэмдэглэгээг давхар хийж буй юм.

Хотын инженерийн шугам сүлжээний өргөтгөл зэрэгтэй уялдуулан зарим ажил хойшлогдож болзошгүй тул иргэдийг тэвчээртэй хандахыг албаныхан уриаллаа. Төлөвлөсөн бүх ажил 2025 оны арваннэгдүгээр сард багтаж дуусах юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 53 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 1 цаг 29 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 1 цаг 33 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 3 цаг 37 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 3 цаг 41 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 3 цаг 43 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 3 цаг 47 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 3 цаг 54 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 3 цаг 58 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 5 цаг 21 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 5 цаг 28 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 5 цаг 53 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 5 цаг 54 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 5 цаг 56 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 6 цаг 17 мин Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 81 хувьтай байна 6 цаг 18 мин Эрдэнэт үйлдвэр баяжуулалтын технологиор өндөр үр ашигтай ажиллаж байна 6 цаг 42 мин Тарваган тахлын улмаас Хөвсгөл аймгийн хоёр сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орлоо 6 цаг 43 мин Нийслэл, орон нутагт аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдэв 6 цаг 44 мин 45-аас дээш насны ахмад бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдана 6 цаг 47 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Банкны хар жагсаалтыг халлаа Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай...
Top