x

Сувонд болсон олон улсын хуралд Монгол хоёр шинэ санал дэвшүүлэв

“2025 оны Сувон ITS /тээврийн ухаалаг систем/ Ази, Номхон далайн бүсийн ерөнхий хурал” БНСУ-ын Сувон хотод энэ сарын 28-наас 30-ны хооронд болж байна. “ITS-ээр хэт холбосон хотууд” уриан дор зохион байгуулагдаж буй тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 30 гаруй орон оролцож байна. Малайз, Балба, Вьетнам зэрэг 12 улсын дэд сайд нар тээврийн ухаалаг системд тулгуурласан дижитал өөрчлөлт, хот хоорондын холболтын алсын хараагаа танилцуулсан байна.

Хурлын гол зорилго нь тээврийн ухаалаг систем буюу ITS-ийн хөгжлийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг шууд эх сурвалжаас солилцох, хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэхэд оршиж байна. Улс орнуудын мэргэжилтнүүд туршлага, мэдлэгээ хуваалцан, шинэ бодлогын санаачилга, судалгааны үр дүнгээ танилцуулж буй энэ хурлын чухал нэг үйл явдал нь Монгол Улсын ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын тавьсан хоёр шинэ санал байв.

Тэрбээр Азийн болон дэлхийн ITS хөгжлийн чиг хандлага, бодлого, стратегийн хүрээнд Монгол Улсаас дараах хоёр санаачилгыг дэвшүүлсэн байна. Нэгдүгээрт, бүс нутгийн хэмжээнд тээврийн ухаалаг системд суурилсан даатгалын нэгдсэн систем бий болгох, хоёрдугаарт, олон улсын тээвэр, логистикийн нэгдсэн платформыг Ази, Номхон далайн бүсэд хэрэгжүүлэх тухай хэлэлцүүлжээ. Эдгээр санаачилгыг хуралд оролцсон орнууд дэмжиж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн талаар ЗТЯ мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 44 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 51 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 56 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 36 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 45 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 54 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 59 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 18 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 38 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 43 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 48 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 54 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 14 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 1 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 45 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top