x

Нийслэлд явган хүний замыг шинэчлэх ажлыг иж бүрнээр эхлүүлжээ

2025 онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд нийт 186.839 ам метр талбай бүхий явган хүний замыг шинэчлэх ажил хэрэгжиж байна. Тус ажлыг зөвхөн хучилтын шинэчлэл төдий бус, инженерийн дэд бүтцийн бүрэн тохижилттой хамтатган гүйцэтгэж байгаа нь онцлог юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр, энэ жил ил гарсан цахилгааны кабелуудыг газар доогуур хонгилын системээр байршуулж, борооны ус зайлуулах шугам хоолойн шийдлийг нэг дор шийдэхээр төлөвлөжээ. Энэхүү бүтээн байгуулалт нь явган зорчигчийн аюулгүй, тав тухтай орчныг бий болгоход чиглэж буй юм.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Энэ жилийн явган хүний замын ажлын онцлог нь зөвхөн өнгө үзэмж бус, бүтцийн хувьд шинэчлэл хийхэд оршино. Замын дагуу байрлах хуучин зогсоолууд, буцаж ухрах шаардлагатай байршлууд нь хөдөлгөөний аюул үүсгэдэг. Иймээс явган хүний замыг 3-4 метрийн өргөнтэй, стандартын дагуу хүн төвтэй хэлбэрээр шинэчилж байна” гэж онцолжээ.

Томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө дагуух есөн байршилд одоогоор явган хүний замын шинэчлэл үргэлжилж байгаа бөгөөд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд алхах нөхцөл бүрдүүлэх зорилготой аж.

Эх сурвалж: УБЗАА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 52 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 1 цаг 28 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 1 цаг 32 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 3 цаг 36 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 3 цаг 40 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 3 цаг 42 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 3 цаг 46 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 3 цаг 52 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 3 цаг 57 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 5 цаг 19 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 5 цаг 26 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 5 цаг 51 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 5 цаг 53 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 5 цаг 55 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 6 цаг 15 мин Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 81 хувьтай байна 6 цаг 17 мин Эрдэнэт үйлдвэр баяжуулалтын технологиор өндөр үр ашигтай ажиллаж байна 6 цаг 40 мин Тарваган тахлын улмаас Хөвсгөл аймгийн хоёр сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орлоо 6 цаг 41 мин Нийслэл, орон нутагт аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдэв 6 цаг 43 мин 45-аас дээш насны ахмад бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдана 6 цаг 45 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Банкны хар жагсаалтыг халлаа Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай...
Top