x

Буянт голын зусланд гарах айл өрхүүдээс зөвшөөрөл авч, хураамж төлж эхэллээ

Ховд аймгийн төвөөс гурваас дөрвөн километрийн зайд орших Буянт голын дагуу зуны улирал эхэлмэгц иргэд зусланд гарч эхэлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд ч мөн адил дулаарлыг даган Буянт голын эргээр зуслах зорилготой айл өрхүүд тавдугаар сарын гучин буюу өнөөдрөөс эхлэн хөдөлгөөнд оржээ.

Зуслангийн бүсийн эрүүл ахуй, нийтийн үйлчилгээтэй холбоотойгоор “Шинэ-Ховд Жаргалант” ТҮК-аас нийтийн бие засах газрын цэвэрлэгээ, ариутгал хийсэн байна. Мөн тус байгууллагаас зуслан гарч буй иргэдэд зориулан албан ёсны зөвшөөрөл олгож, 30 мянган төгрөгийн хураамж авч эхэлжээ. Үүний зэрэгцээ байгаль орчинд ээлтэй байх дүрэм журмыг танилцуулж, бүртгэл үүсгэж байгаа аж.

Судалгаагаар жил бүр дунджаар 1000 орчим айл өрх Буянт гол дагуу зусалдаг бөгөөд энэ нь тухайн бүс нутагт тогтвортой хүний урсгал, хэрэглээ бий болгож буйг харуулж байна. Иймд албан ёсны зөвшөөрөл, дүрэм журам нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, ариун цэвэр, аюулгүй байдлыг сахиулах чухал алхам болж байна.

Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ, “Шинэ-Ховд Жаргалант” ТҮК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 1 цаг 16 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 1 цаг 23 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 1 цаг 48 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 1 цаг 50 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 1 цаг 52 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 2 цаг 12 мин Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 81 хувьтай байна 2 цаг 14 мин Эрдэнэт үйлдвэр баяжуулалтын технологиор өндөр үр ашигтай ажиллаж байна 2 цаг 37 мин Тарваган тахлын улмаас Хөвсгөл аймгийн хоёр сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орлоо 2 цаг 39 мин Нийслэл, орон нутагт аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдэв 2 цаг 40 мин 45-аас дээш насны ахмад бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдана 2 цаг 42 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт 36 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 1 мин Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв Эрдэнэт хотод нээлтээ хийлээ 4 цаг 3 мин Уул, хээрийн нутгаар ялимгүй цас орж, говийн нутгуудаар салхи ширүүснэ 4 цаг 11 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 4 цаг 12 мин “Урт цагаан”-ы шинэ цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж, Барилгачдын талбайд дахин шинэ төсөл эхлүүлнэ 4 цаг 18 мин Тэгш дугаартай автомашин өнөөдөр хөдөлгөөнд оролцоно 4 цаг 22 мин Хятадын түрэлт ба ШХАБ 5 цаг 1 мин Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Уржигдар 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Банкны хар жагсаалтыг халлаа
Top