x

“Дархан бэр”, “Уран бэр” зэрэг хүйсэд суурилсан арга хэмжээнээс татгалзах чиглэл өглөө

Жендэрийн Үндэсний Хорооноос “Дархан бэр”, “Уран бэр” гэх мэт хүйсэд суурилсан агуулга бүхий арга хэмжээнүүд нь хүний эрх, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалд харшилж байгаа тул төрийн бүх шатны байгууллагууд ийм санаачилга, үйл ажиллагаанд оролцохгүй байх чиглэл өгчээ.

Тодруулбал, 2019 оны тавдугаар сарын 1-нд батлагдсан Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн дүгнэлтийг үндэслэн 2025 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 136 тоот албан бичгээр аймаг, нийслэл болон есөн дүүргийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга нарт албан ёсоор дахин хүргүүлсэн байна.

Энэхүү дүгнэлтэд “Дархан бэр” өргөмжлөх болон түүнтэй төстэй бусад үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, олон улсын гэрээ, конвенцод заасан хүний эрхийн зарчимд харш, алагчлал үүсгэж болзошгүй хэмээн тодорхойлсон байна. Тиймээс дараах арга хэмжээг шат шатны байгууллагуудад хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ:

  • Жендэрийн шинжээчдийн дүгнэлтийг харьяа нутаг дэвсгэртээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон бүх төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад хүргэх

  • Төрийн бүх шатны удирдах албан тушаалтнуудыг https://www.ncge.gov.mn цахим хуудсанд байршуулсан жендэрийн цахим сургалтад хамруулах, шаардлагатай тохиолдолд танхимын сургалт зохион байгуулах

  • Байгууллагын цахим хуудас болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг мэдээллийг олон нийтэд таниулах

Иргэдийн гомдол, мэдээллийн дагуу төр болон төрийн бус байгууллагууд хамтран ийнхүү хүний эрх зөрчсөн үйл ажиллагаа зохион байгуулж буйг таслан зогсоох, улмаар жендэрийн тэгш оролцоог бодитоор хангах зорилгоор дээрх чиглэлийг өгчээ.

Эх сурвалж: Жендэрийн Үндэсний Хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 1 цаг 22 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 1 цаг 29 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 1 цаг 54 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 1 цаг 55 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 1 цаг 57 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 2 цаг 18 мин Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 81 хувьтай байна 2 цаг 19 мин Эрдэнэт үйлдвэр баяжуулалтын технологиор өндөр үр ашигтай ажиллаж байна 2 цаг 43 мин Тарваган тахлын улмаас Хөвсгөл аймгийн хоёр сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орлоо 2 цаг 44 мин Нийслэл, орон нутагт аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдэв 2 цаг 45 мин 45-аас дээш насны ахмад бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдана 2 цаг 48 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт 36 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 6 мин Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв Эрдэнэт хотод нээлтээ хийлээ 4 цаг 9 мин Уул, хээрийн нутгаар ялимгүй цас орж, говийн нутгуудаар салхи ширүүснэ 4 цаг 17 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 4 цаг 17 мин “Урт цагаан”-ы шинэ цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж, Барилгачдын талбайд дахин шинэ төсөл эхлүүлнэ 4 цаг 24 мин Тэгш дугаартай автомашин өнөөдөр хөдөлгөөнд оролцоно 4 цаг 27 мин Хятадын түрэлт ба ШХАБ 5 цаг 7 мин Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Уржигдар 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Банкны хар жагсаалтыг халлаа
Top