x

АНУ-ын шүүх Трампын татварын бодлогод хориг тавив

АНУ-ын холбооны шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад улс орнуудын эсрэг татвар ногдуулах шийдвэрт хориг тавьснаар түүний эдийн засгийн бодлогод томоохон цохилт өглөө. Манхэттен дүүргийн олон улсын худалдааны шүүх АНУ-ын Үндсэн хуулийг үндэслэн “гадаад худалдааг зохицуулах онцгой эрхийг зөвхөн Конгресст олгосон” гэдгийг онцолж, Ерөнхийлөгчийн гаргасан татварын шийдвэр хууль зөрчсөн гэж үзсэн байна.

Цагаан ордны зүгээс онцгой байдал зарласан нөхцөлд гүйцэтгэх засаглал тодорхой эрх мэдэлтэй гэж тайлбарладаг ч шүүх энэ байр суурийг хүлээн зөвшөөрсөнгүй. Ерөнхийлөгч Трамп Хятад, Мексик, Канад зэрэг улсуудаас ирж буй мансууруулах бодис, хууль бус цагаачлалыг үндэслэн эдгээр улсад өндөр татвар ногдуулахаар шийдвэрлэсэн ч шүүхээс уг арга хэмжээнүүдэд мөн хориг тавьжээ.

Трампын засаг захиргаа уг шийдвэрт хэдхэн минутын дотор давж заалдсан бол, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Куш Десай “үндэсний хэмжээний онцгой нөхцөлд зөв шийдвэр гаргах нь сонгогдоогүй шүүгчдийн бус, сонгогдсон удирдагчийн үүрэг” хэмээн мэдэгдэв. Тэрбээр Трамп “Америкийг эн тэргүүнд тавина” хэмээх амлалтаа биелүүлэхийн тулд бүхий л гүйцэтгэх хөшүүргийг ашиглах болно гэдгийг ч тодотгосон байна.

Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-нд дэлхийн улс орнуудад татвар ногдуулах талаар мэдэгдэл хийснээс хойш дэлхийн санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал үүсээд байгаа юм. Тухайлбал, Японы Nikkei 225 индекс 1.5 хувь, Австралийн ASX 200 индекс бага зэргийн өсөлттэй байж, АНУ-ын индексүүд ч шүүхийн шийдвэрийн дараа өссөн хандлагатай байна.

Цагаан ордон зарим улсын засгийн газартай хийсэн хэлэлцээний үр дүнд татварын хувь хэмжээг бууруулж, зарим нөхцөлийг дахин үнэлж байгаа талаар мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 31 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 33 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 34 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 36 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 40 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 42 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 44 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 6 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 14 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 15 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 18 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 20 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 26 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 27 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 29 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 27 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 28 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 29 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 31 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top