x

Намибид Германы колоничлолд хэлмэгдэгсдийн дурсгалыг анх удаа албан ёсоор хүндэтгэлээ

“Германы мартагдсан геноцид” хэмээн түүхэнд нэрлэгддэг эмгэнэлт үйл явдлын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх үндэсний өдрийг Намиби улсад анх удаа албан ёсоор тэмдэглэлээ. Лхагва гарагт зохион байгуулагдсан энэхүү ёслолын арга хэмжээ нь 1904-1908 оны хооронд Германы колоничлогчдын гарт амиа алдсан хереро болон нама үндэстнүүдийн дурсгалыг хүндэтгэх зорилготой байв.

Ёслолын үеэр Ерөнхийлөгч Нетумбо Нанди-Ндайтва үг хэлж, хэлмэгдэгсдэд зориулан нэг минут дуугүй зогсоод зул өргөж эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр “Олон хүн хорих лагерьт албадан хоригдож, өлсгөлөнгөөр амиа алдаж, заримынх нь гавлын ясыг шинжлэх ухааны нэрийн дор Герман руу зөөсөн. Энэ бүхэн бол бидний эсэргүүцэл, тэсвэр хатуужлыг илэрхийлэх хамтын түүхийн нэг хэсэг” хэмээн онцолж, Герман улс илүү их нөхөн төлбөр олгох ёстойг шаардав.

Парламентын цэцэрлэгт хүрээлэнд болсон энэхүү түүхэн ач холбогдолтой ёслолд Ерөнхийлөгч Н.Ндайтва мөн Германы засгийн газар геноцид үйлдсэнийг хүлээн зөвшөөрсөн нь тэдний зүрх сэтгэлийг тодорхой хэмжээнд тайтгаруулж байгаа ч нөхөн төлбөрийн асуудалд ахиц гараагүй байгааг дурдсан байна. Герман 2013 оноос эхлэн хэлэлцээ хийж байгаа ч өдийг хүртэл тохиролцоонд хүрээгүй байгаа аж.

Харин ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Африкийн асуудал хариуцсан захирал Кристоф Ретцлафф “Берлин ёс суртахууны болон улс төрийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа” хэмээгээд, Намибитай эвлэрэлд хүрэхийн төлөө хамтран ажиллаж буйгаа илэрхийлжээ.

1907 оны тавдугаар сарын 28-нд Германы колоничлогчид хорих лагерийг хаах тушаал гаргасан нь хереро, нама үндэстнүүдийн туулсан асар их зовлон шаналал, аллага, албадан шилжүүлэлт, өлсгөлөнг эцэслэх эхлэл болсон гэж Намибийн Засгийн газар мэдэгдсэн байна.

Ийнхүү Намиби улс хэлмэгдэгсдийн дурсгалыг албан ёсоор анх удаа тэмдэглэн өнгөрүүлснээр тус улсын түүхэн үнэнтэй нүүр тулах, олон улсын хамтын нийгэмлэгт уриалга дэвшүүлэх чухал алхам боллоо.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 28 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 30 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 31 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 33 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 37 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 39 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 40 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 3 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 11 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 12 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 15 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 17 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 23 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 24 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 25 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 24 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 25 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 26 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 28 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top