x

“Огцрох амархан” жагсаалын төлөөллийг УИХ-ын дарга хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр “Огцрох амархан” жагсаалын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцсон байна.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд иргэдийн дуу хоолойг хүндэтгэж буйгаа илэрхийлж, олон намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент нээлттэй, олон ургальч байр суурь баримтлан ажиллаж байгааг онцлов. Тэрбээр анх удаа сонгогдсон олон гишүүнтэй парламент аливаа асуудлыг хуульд заасан журмын дагуу ил тод хэлэлцэнэ гэдгийг тодотголоо.

Жагсагчдын төлөөлөл шударга ёсны зарчмаар гарч ирсэн Ерөнхий сайдын талаар үүссэн бухимдлаас үүдэн залуус жагсаал хийж эхэлсэн хэмээгээд, УИХ-д хандаж уулзах хүсэлтээ илэрхийлж, энэ хүсэлтийг хүлээн авсанд талархал илэрхийлсэн юм.

Тэд дараах гурван үндсэн шаардлагыг тавьжээ:

  1. Ерөнхий сайд хариуцлага хүлээж, огцрох

  2. Эвслийн Засгийн газрыг дэмжихгүй

  3. Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа

Мөн парламент сөрөг хүчинтэй, хяналттай байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.

Үүнд хариу өгсөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хяналтын тогтолцоог сайжруулахын төлөө байгаагаа илэрхийлж, Ерөнхий сайдаас өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх хууль зүйн процесс эхэлснийг дурдсан байна. Байнгын хороо уг төслийг ирэх Даваа гарагт хэлэлцэж эхэлж, ирэх Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн УИХ-ын 126 гишүүн шаардлагуудыг хуралдааны үеэр авч үзэж, хариулт өгөх боломжтой гэдгийг онцолсон байна.

Жагсагчдын зүгээс сонгосон парламент нь өөрсдийнх нь дуу хоолойг сонсож, хуульд заасан журмын дагуу мэдээлэл өгч буй нь УИХ-д итгэх итгэлийг нэмэгдүүлж буйг онцолсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар мэдээллээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баруун нүдэндээ гэмтэл авсан сурагч ЭХЭМҮТ-д нүдний хагалгаанд оржээ 16 цаг 1 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа Улаанбаатар хотод эхэллээ 16 цаг 3 мин Марадонагийн үхэлтэй холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ 16 цаг 5 мин Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн таван жилийн дараа сэргэлээ 16 цаг 10 мин Нэг настай хүүхдээ осгоож амь насаа алдахад хүргэсэн эхэд хоёр жилийн хорих ял оноов 16 цаг 12 мин Төрийн ордонд Хүүхдийн өрөө нээгдэж, ажиллах эцэг эхчүүдэд ээлтэй орчин бүрдлээ 16 цаг 13 мин Ерөнхий сайд байхгүйг шүүмжилж, боловсролын салбарын бодит асуудлыг УИХ дээр хөндлөө 16 цаг 14 мин Хятад, Япон хоёр далайн бүтээгдэхүүний худалдааны хоригийг цуцлах тохиролцоонд хүрэв 16 цаг 16 мин 8500 метрт хөөрсөн шүхэрчин амьд үлдэв: Хятадын тэнгэр тулсан туршилт 16 цаг 23 мин Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хүүхдийн хөгжмийн багш миний эсрэг гомдол гаргажээ 18 цаг 2 мин Төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт E-Mongol системээр саналаа өгөөрэй 18 цаг 35 мин Тарвагыг суурьшлын бүсээс холдуулан байгальд нь нутагшуулж байна 19 цаг 50 мин Нийслэлийн төрийн байгууллагуудын ажлын цаг өглөө 7:00 цагт шилжлээ 19 цаг 51 мин Эрүүгийн хуулийн “нийгэмд аюултай” гэх хийсвэр заалтыг хасах хуулийн төсөл өргөн барив 19 цаг 52 мин Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дараах гудамж замыг хаана 19 цаг 53 мин Даац хэтрүүлэлтийг зогсоох хяналт эхэлж, уул уурхайн тээврийг түр зогсоолоо 19 цаг 54 мин Агаарын бохирдлын асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын хугацааг сунгажээ 19 цаг 55 мин Хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг шинэ түвшинд гаргах талаар хэлэлцэв 19 цаг 56 мин Цөлжилттэй тэмцэх дэлхийн чуулга уулзалт Улаанбаатарт болно 19 цаг 57 мин Гэр хорооллын дэд бүтцийн шинэ шийдэл: 10 айлын туршилтын загвар амжилттай хэрэгжив 22 цаг 8 мин
iИх уншсан
АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй Тэвчээрт ч хязгаар байдаг юм шүү Б.Дэлгэрсайхан сайд аа! ТРАМП: ПУТИН СОЛИОРЧЭЭ... Э.Батшугар: Засгийн газар шаардлагагүй, төлбөрийн тэнцэл дээ... МАН Монголоо биш, намаа бодлоо Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зө... ​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ... Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргү... Үнэлгээний үнэлгээ П.Цэвэгмид: Замын хөдөлгөөний хяналт шалгалтыг улсын төсөв б... Т.Доржханд: Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан б... Х.Тэмүүжин: Шийдвэр гаргасан нам нь хариуцлагатайгаар асуудл... Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомоос жилд 1.7 их наяд төгрөг г... Л.Мөнхбаясгалан: Бүгдээрээ л дарга, сайд болох санаатай урал... Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг худалдан авах тендерийг дахин ... Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэлх замыг хэсэгчлэн хааж ... ББСБ-ын тоо, хөрөнгө, эх үүсвэр өсч, эдийн засагт үзүүлэх нө... Л.Гантөмөр: АН дотоод асуудлаа ярьж, нэгдмэл байдлаа хангаха... Хаврын хуурайшилт, салхины нөлөө модлог ургамалд эрсдэл дагу... Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцаанд шинэ ша...
Top