x

Энэ сард эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Япон, БНСУ, ОХУ, БНЭУ-д суралцана

Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28- г нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар төлөвлөж, эхний ээлжийн эмч нар тухайн улсдаа сурч байгаа. Тэгвэл дараагийн ээлжинд сурах эмч, эмнэлгийн ажилчдыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, хүлээн авч уулзлаа.

Энэ удаад ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал, торлог шилэнцэрийн хүнд хэлбэрийн эмгэгийн мэс заслын технологи, хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах эмчилгээ, донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үн.дэсний төв,  Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хүүхдийн төв сувилал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 8 мэргэжилтэн Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны Улсад 1-3 сарын хугацаатай багаараа суралцана.

Үүнд:

Сургалтын чиглэл

Сургалтанд хамрагдах хүний тоо

Сургалтанд хамрагдах байгууллагын нэр

Суралцах улс

Суралцах хугацаа /хоног/

  1.  

Ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ

2

Эх хүүхдийн эрүүл мэндийн  үндэсний төв

Япон  Улс

60-90 хоног

  1.  

Нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал

1

Улсын гуравдугаар төв эмнэлэг

Бүгд Найрамдах Солонгос Улс

90 хоног

  1.  

Торлог шилэнцэрийн хүнд хэлбэрийн эмгэгийн мэс заслын технологи

1

Улсын гуравдугаар төв эмнэлэг

Бүгд Найрамдах Солонгос Улс

90 хоног

  1.  

Хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах эмчилгээ

2

Хүүхдийн төв сувилал

Япон Улс

30 хоног

  1.  

Донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээ

2

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

Оросын Холбооны Улс

60 хоног

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ Өнөөдөр манай салбарын 81 эмч, мэргэжилтнүүд гадаадад сураад ирсэн болон, одоо сурч байна. 2018 оны төсөвт 2.5 тэрбум төгрөг төсөвт суусан. Бид Монгол Улсдаа эмчилдэггүй өвчнийг судалж, газар дээр нь туршлага судлан, сурч байна. Үүний үр дүнд Монгол Улсад эмчлэгддэггүй 39 өвчин долоогоор цөөрч, 32 болсон. Өнөөдөр найман эмч дөрвөн чиглэлээр суралцахаар болж байна.  Өнөөдөр донтох өвчин, архинд, хүүхэд дэлгэцэнд, хүүхдийн сэтгэцийн өвчин их байна.  Торлог судлалын чиглэлээр мөн сурна. Энэ чиглэлээр эмч нар маань сурч, шат ахисан сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Ингэсэнээр эмч нар маань үндэсний хэмжээний сургагч багш болох зорилготой. Ер нь бид эмч нараа багаар нь сургаж байгаа. Солонгост суралцсан манай эмч нарын баг БНСУ-ын Самсунг эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн гэлээ.

Эх сурвалж: MOHS.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 52 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 56 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 1 цаг 49 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 1 цаг 50 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 1 цаг 51 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 1 цаг 52 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 1 цаг 53 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 1 цаг 54 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 1 цаг 54 мин Олон нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 1 цаг 55 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 1 цаг 56 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 1 цаг 57 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 1 цаг 58 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 1 цаг 58 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 1 цаг 59 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 2 цаг 0 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 2 цаг 1 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 2 цаг 2 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 2 цаг 3 мин Сүхбаатар суманд 1300 орчим мод тарихаар төлөвлөв 2 цаг 4 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top