“Asia News”-ийн мэдээлснээр Монгол Улс ДОХ-оор нас барагчдын тоогоор Азийн 50 орчим улс орноос 14-т бичигдсэн байна. Монгол улсад хүний дархлалын олдмол хомсдол буюу ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд анх бүртгэгдэж байсан юм. Тэгвэл 2017 оны байдлаар ХДХВ/ДОХ-ын 249 тохиолдол бүртгэгдээд байна.
ДОХ-ын халдвартай гэж бүртгэгдсэн 249 иргэний 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн тэдний 79,2 хувь нь бэлгийн цөөнх байна. 2016 оныг хүртэл Монгол Улсад ДОХ-оор 100 орчим хүн нас баржээ. Насны хувьд 20-44 насныхан 56 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа гарчээ. Тиймээс Монгол Улс ХДХВ/ДОХ-оор нас барагсдын тоогоороо Азийн хүн ам олонтой улс орнуудтай зэрэгцэж байна. Энэ талаар “Asia News” мэдээлжээ.