x

Залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлж байна

Өсвөр үе, залуучууд хорт зуршлын нөлөөнд автах нь нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар  “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залуучуудад зориулж, согтууруулах ундаа хорт зуршлаас урьдчилан сэргийлэх  талаар нөлөөллийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөний дагуу Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвтэй 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн, их эмч Т. Мандхай нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“2017 онд бид СЭМҮТ-тэй хамтран жилийн хугацаанд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг, мэдээлэл олгох сургалтаар дамжуулан нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан. 30 удаагийн цуврал сургалт, нөлөөллийн ажлыг  хамтран зохион байгуулсан СЭМҮТ-ийн удирдлага болон сургагч багш, хамт олонд талархал илэрхийлье. Жилийн эцсийн байдлаар бид тус үйл ажиллагаанд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн ерөнхий боловсролын 30 сургууль, дөрвөн их, дээд сургуулийн 3019 сурагч, оюутан, залуучуудыг хамрууллаа” хэмээн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир ярилаа.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгааг судалгааны дүнгүүд харуулж байнаТухайлбал 2011 онд Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаанд “Монголын өсвөр үеийнхний /12-17 нас/ 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн” гэсэн  байдаг.

Судалгаанд хамрагдсан 7000 гаруй хүүхдийн 45 хувь нь архи, тамхи, мансууруулах бодисын сөрөг талыг огт мэдэхгүй байхад 7 хувь нь л сайн мэднэ гэсэн бөгөөд үлдсэн 48 хувь нь бага зэрэг мэддэг тухайгаа хэлсэн байна.

Иймд согтууруулах ундаа, тамхи бусад төрлийн хорт зуршил нь нийгэм болон гэр бүл, хувь хүнд ямар эрсдэл дагуулах, эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулах талаар өсвөр үе залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллээр хангах, үйл ажиллагааг зохион байгуулж, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн сүлжээ, залуучуудын болон олон улсын байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, цуврал сургалт, нөлөөллийн ажлыг  зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Энэ жил нийслэлийн дүүрэг тус бүрт багадаа гурван удаагийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлэхээр төлөвлөн СЭМҮТ-тэй хамтын ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 52 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 56 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 1 цаг 49 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 1 цаг 49 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 1 цаг 50 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 1 цаг 51 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 1 цаг 52 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 1 цаг 53 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 1 цаг 54 мин Олон нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 1 цаг 54 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 1 цаг 55 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 1 цаг 56 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 1 цаг 57 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 1 цаг 58 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 1 цаг 58 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 1 цаг 59 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 2 цаг 1 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 2 цаг 1 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 2 цаг 2 мин Сүхбаатар суманд 1300 орчим мод тарихаар төлөвлөв 2 цаг 3 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top