x

Биеийн ядаргаа, стресс тайлах үр дүнтэй аргууд

​​​​Улирал солигдох үед хүний дархлааны тогтолцоо, бие махбодид өөрчлөлтүүд ордог. Тухайлбал, өвөл маш их хүч зарцуулж ажиллаад, урин дулаан улирал солигдоход хүн бүх эрч хүчээ чанга хатуу өвлийн улиралд зарцуулсан байдаг учраас сульдах, ядрах шинжүүд илэрдэг байна. Ялангуяа  хаврын улиралд ядаргаанд орох нь элбэг тохиолддог. Тиймээс биеийн ядаргаа, стрессээ хэрхэн тайлах талаар эмч нарын зөвлөгөөг хүргэж байна.

Л.Энхсайхан: Мэдрэлийн ядаргаа дусал, витамин, антибиотикоор эмчлэгдэхгүй

- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч Л.Энхсайхан: Мэдрэлийн ядаргааг дусал, витамин, антибиотикоор эмчилнэ гэдэг худлаа. Хамгийн гол нь мэдрэлийн тогтолцоо ядарсан бол заавал тайлах ёстой. Харин дусал хийж, витамин ууссанаар ядаргаа бүрэн тайлагдана гэж байхгүй. Витамин мэдрэлийн тогтолцоог сайжруулах сайн талтай ч зөвхөн витамин ууссанаар ядаргаа тайлагдахгүй. Ядаргаа тайлах гэдэг нь сэтгэлээ амар амгалан байлгах, сэтгэлээ зовоосон асуудлаас гарч, мэдрэлийн тогтолцоогоо амраана гэсэн үг. Дусал хийлгэхээр бие хэсэгтээ л амардаг гэсэн итгэл үнэмшлийг дагаад бие хөнгөрөөд сайжирч байгаа санагдана. Гэхдээ мэдрэлийн ядаргааг эмчлэх гол арга нь идэвхтэй амрах юм. Тухайн хүн өөрийн ажиллаж, амардаг арга барилаа солиод үзэх хэрэгтэй. Гэртээ унтаж, зурагт ширтэж амрахаас илүү агаар салхинд гарах, фитнесст явах, аялаж зугаалж сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Хүний биед хүчилтөрөгч нэмэгдэх тусам тархинд сайн нөлөөтэй. Тиймээс агаар салхинд гарч сэтгэл санаагаа зас. Санааг чинь зовоож байгаа зүйлээ сэтгэлээсээ гарга, өөрийгөө тайван байлга. “Би ядраад байна” гээд гэртээ үд болтол унтаад байвал мэдрэлийн ядаргаанаас салахгүй. Мэдрэлийн ядаргаанд өртөхгүй байх хамгийн сайн арга бол тархиа маш сайн амраах хэрэгтэй. Юу хийвэл сэтгэл нь тайван, кайфтай байна, түүнийгээ л хий. Зарим хүн найзуудтайгаа спортоор хичээллэж, үр хүүхдүүдтэйгээ цагаа өнгөрөөхдөө аз жаргалтай, тайван байдаг. Энэ нь ядаргаа тайлах эм юм. Сэтгэл нь амар амгалан, сэтгэлд эерэг нөлөө үзүүлэх амьдралын хэвшлээр хүн амрах нь ямар ч эм ууссанаас илүү үр дүнтэй.

Б.Болдсайхан: Стресс тайлах хамгийн сайн арга бол биеийн хүчний дасгал хийх

- Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан:  Өглөө босохоос авахуулаад орой орондоо ортлоо, телевизийн суваг жирэлзэж харагдах хүртэл үргэлж стресст орж байдаг. Тэрнээс болоод хүн үргэлж стресстэй, судсууд агшаастай, даралт ихэддэг, тэрийгээ зөв тайлж чадаагүйгээс болоод зүрх судаснаас авахуулаад бүх эрхтэн, ялангуяа зүрх судас, мэдрэлд нөлөөлдөг нөлөө их гардаг болсон. Үүнийг л хүмүүс стресст орох гэж байгаа. Манайхан ч ойлгож байгаа нь энэ. Зарим хүн стресс гэдгийг ядаргаа гэж ойлгодог. Ядаргаа гэдэг нь анагаах ухааны нэр томъёогоор тайлбарлая. Олон удаа стресст ороод, тэрийгээ тайлж чадахгүй, тэрнийхээ эсрэг зөв арга хэмжээ авч чадахгүй бол бие организм, мэдрэл нь ч бай, булчин ч бай, зүрх нь ч бай бүгдээрээ өөрийнхөө нөөц хүч тамирыг барж эхэлдэг. Жишээлбэл, мэдрэлийн хувьд хэлбэл, анхаарал төвлөрөхөө больдог. Юм санах, унтахдаа ч муу болно. Уур уцаартай, зүрхний хувьд их амархан дэлсдэг, даралт ихэсдэг болно. Үүнийг ядаргаа гэдэг.

Стрессийн үр дүнд үдээс хойш, орой гэхэд хүний биед гарч ирдэг даралтыг ихэсгэдэг, судас булчинг агшаадаг, зүрхний цохилтыг хурдасгадаг, мэдрэлийг хурдан ажиллуулдаг бодисууд байдаг. Хүний биед энэ бодисоос салах ганцхан л арга бий. Тэр нь ерөөсөө биеийн хүчний дасгал хийх ёстой. Үдээс хойш ажлаа тарсны дараа дасгал сайн хийж байх хэрэгтэй. Өөр нэг сайн арга нь саунд орох. Саунд орвол хүний бие хүчний дасгал хийж байгаатай адил маш их хэмжээний энерги зарцуулж эхэлдэг. Тийм ч учраас саунд орсны дараа бие их амарч, булчин тавирч, арьс хүртэл амраад сайхан болдог. Гурав дахь их сайн арга бол секс хийх. Энэ бол магадгүй хамгийн сайн арга байж магадгүй. Хэрвээ унтахынхаа өмнө секс хийвэл таны өдөржингөө хуримтлагдсан бодисуудыг хамгийн үр дүнтэй зарцуулж алга болгоно, хамгийн сайн амраана, хамгийн сайн унтах бололцоо өгнө. Мөн йогийн дасгал хийж болно. Ядаргааг байгалийн жамаар нь л гаргах хэрэгтэй.

К.Елена: Хавар сэтгэцийн эмгэг сэдэрдэг учраас өөрийгөө байнга хянаж байх хэрэгтэй

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч К.Елена: Сэтгэцийн эмгэг, ядаргаа хавар болон намар илүү сэдэрдэг аж. Сэтгэцэд идэвхжлийн нөлөө гэж байдаг. Урин дулаан болохоор хүний сэтгэл санаа өөдрөг сайхан болдог. Мөн энэ улиралд зарим нэгэн таагүй гаднын нөлөө, уур бухимдлаас болж сэтгэцийн эмгэг тусахдаа өртөмтгий болдог. Тиймээс сэтгэл санаа нь ямар байгаагаа тухайн хүн өөрөө сайтар хянах хэрэгтэй. 

Доорх хамрын нүхээр ээлжлэн амьсгалж, стресс тайлах дасгалыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар зөвлөж байна.

Алхам-1

Эхлээд баруун эрхий хуруугаараа хамрын баруун нүхний хажуу талд дарж хамрын зүүн нүхээр тайван, гүнзгий хийгээд удаан амьсгаа авна.

Алхам-2

Дараа нь баруун эрхий хуруугаа хамрын нүхний баруун хажуугаас холдуулж баруун долоовор хуруугаа зүүн нүхний хажуу талд дарж хамрын баруун нүхээр амьсгаагаа удаан гаргана.

Алхам-3

Амьсгаагаа гаргасан хамрын баруун нүхээр удаан гүнзгий амьсгаа авна. Амьсгаа авч дуусмагц долоовор хуруугаа хамрын зүүн нүхний хажуу талаас холдуулж баруун эрхий хуруугаараа хамрын баруун нүхний хажуу талд дарж хамрын зүүн нүхээр амьсгаагаа удаан гаргана.

Ийм арга техникээр амьсгаагаа гаргаж, авах хэлбэрээр дасгал хийвэл таны сэтгэл санаа тайвшрах, стрессээ мартах болно.

Хэрвээ ядаргаа, стрессээ тайлахгүй яваад байвал бие махбодь маш өвчлөмтгий болдог байна. Стрессээс болж маш олон өвчин үүсч байгааг эмч нар сануулах болсон. Цусны даралт ихэсч, хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж, цаашлаад ходоодны шарх үүсэх, удаан нойргүй явснаар эрхтэн тогтолцооны эрхтнүүд өвчилж, биеийн дархлаа сулардаг байна. Биеийн дархлаа суларснаас халдварт болон халдварт бус өвчинд өртөмтгий болдог. Эрүүл биеэс саруул ухаан гэдэг дээ. Биеэ эрүүл байлгахын тулд хүн сэтгэлээ амар тайван байлгахыг эмч нар зөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 45 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 49 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 1 цаг 42 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 1 цаг 43 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 1 цаг 44 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 1 цаг 45 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 1 цаг 45 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 1 цаг 46 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 1 цаг 47 мин Олон нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 1 цаг 48 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 1 цаг 49 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 1 цаг 50 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 1 цаг 50 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 1 цаг 51 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 1 цаг 52 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 1 цаг 53 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 1 цаг 54 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 1 цаг 55 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 1 цаг 56 мин Сүхбаатар суманд 1300 орчим мод тарихаар төлөвлөв 1 цаг 57 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top