x

HIV-ийн эсрэг жилд нэг удаа тарих вакцин туршилтаар амжилттай батлагдав

Хүний дархлал хомсдолын вирус (HIV)-ийн эсрэг жилд нэг удаа хийх тарилга анхны шатны аюулгүй байдлын туршилтаа амжилттай дуусгасныг The Lancet анагаах ухааны сэтгүүлд мэдээлжээ.

Ленакапавир хэмээх уг эм нь вирусийг эсийн дотор үржихээс сэргийлэх үйлдэлтэй бөгөөд хэрэв цаашдын туршилтууд амжилттай болбол хамгийн удаан үйлчилдэг HIV-ийн урьдчилан сэргийлэх арга болох боломжтой юм.

Одоогоор PrEP буюу HIV-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр уух эм болон хоёр сар тутамд тарьдаг тарилга ашиглагддаг. Гэвч өдөр бүр эм уух нь хүндрэлтэй байдаг тул жилд нэг удаа тарих уг эм тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, урт хугацааны үр дүнг сайжруулах ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.

Анхны туршилтын үр дүн

Эхний шатны туршилтад HIV халдваргүй 40 хүн хамрагдаж, булчинд тарилга хийлгэсэн бөгөөд ноцтой сөрөг нөлөө илрээгүй. Туршилтаас хойш 56 долоо хоногийн дараа эмийн үлдэгдэл хүний биед илэрсэн нь түүний жилд нэг удаа хэрэглэх боломжтой гэдгийг баталж байна.

Судлаачид уг туршилтыг илүү өргөн хүрээтэй хүн амын дунд явуулах шаардлагатай гэж онцолж байгаа бөгөөд уг эмийн үр дүнг нэмэлт судалгаагаар баталгаажуулах шаардлагатай гэж 2025 оны Retroviruses and Opportunistic Infections олон улсын хурлын үеэр мэдэгдсэн байна.

PrEP-ийн хүртээмж ба тэгш бус байдал

Дэлхийн хэмжээнд 39.9 сая хүн HIV-тэй амьдарч байгаа бөгөөд тэдний 65% нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (WHO) Африкийн бүсэд байдаг. WHO, НҮБ-ын UNAids, Global Fund зэрэг байгууллагууд 2030 он гэхэд HIV-ийн тархалтыг зогсоох зорилготой бөгөөд PrEP-ийг хүртээмжтэй болгох нь уг стратегийн чухал хэсэг юм.

Terrence Higgins Trust-ийн төлөөлөгч Ричард Ангелл PrEP нь HIV-ийн эсрэг тэмцэлд томоохон нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд жилд нэг удаа тарих PrEP-ийн нэвтрүүлэлт шинэ эрин үеийг авчирна гэж онцоллоо.

Гэвч PrEP-ийн хүртээмж улс орнуудад ялгаатай байгаа нь асуудал үүсгэж байна. Жишээлбэл, өдөр бүр уудаг PrEP нь шорон, онлайнаар эсвэл эмийн сангуудаар олгогдохгүй байгаа нь тэгш бус байдлыг нэмэгдүүлж байгаа гэж Ангелл анхааруулсан.

Шотландын Scottish Medicines Consortium хоёр сар тутамд тарих PrEP-ийг зөвшөөрсөн бол Англид хэрэглэхийг зөвшөөрөх шийдвэрийг NICE (National Institute for Health and Care Excellence) хараахан гаргаагүй байгаа аж.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХЗХ: Амь, Амьдрал 47 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 2 цаг 0 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 2 цаг 5 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 2 цаг 6 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 2 цаг 9 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 2 цаг 10 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 2 цаг 12 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 2 цаг 13 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 2 цаг 16 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 2 цаг 21 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 2 цаг 22 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 2 цаг 23 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 2 цаг 24 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 2 цаг 26 мин Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо 2 цаг 27 мин АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ 2 цаг 27 мин Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов 2 цаг 40 мин Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 2 цаг 40 мин Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай 2 цаг 41 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь монгол иргэдтэй уулзав 2 цаг 42 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top