x

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн мэдээлснээр Монгол Улсад 2023 оны байдлаар улсын хэмжээнд 385 мянган ахмад байна.

Жил ирэх тусам ахмад настнуудын тоо өсч байгаа бөгөөд ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт хийх, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлага тулгарч байна. Засгийн газрын үйл ажиллагааны  2024-2028 хөтөлбөрт Гэр бүлийн цогц төвөөр дамжуулан ахмад настны эрэлт хэрэгцээг дэмжсэн, хөгжлийн болон нийтмийн үйлчилгээ үзүүлнэ гэж заажээ.

Үүнд, ахмадуудыг шинэ ур чадварт сургаж, хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. Асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус оролцоог дэмжинэ. Ахмад настны тухай хуульд тэтгэврийн хэмжээг инфляцитай уялдуулж нэмэгдүүлнэ гэж заасан.

Тухайлбал, Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 50 ба түүнээс дээш ажилтантай ААН байгууллага нийт ажлын байрныхаа хоёроос дээшгүй хувьд  ахмад настныг ажиллуулах зохицуулалт хийсэн ч  хэрэгждэггүй. Мөн Ахмад настны сан байгуулах тухай заалт хэрэгжиж эхлээгүй байна.

Засгийн газар 2023 онд буюу есөн жилийн дараа тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн бодсоноор 481 мянган иргэн хамрагдсан. Тэтгэврийг дунджаар 181 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр дундаж тэтгэврийг 687 мянган төгрөгт хүргэж, үүнд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан.

2024 оны дөрөвдүгээр сараас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, цэргийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр бүрэн тэтгэрийн хэмжээ 650 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 540 мянга, дундаж тэтгэвэр 787 мянган төгрөгт хүрсэн. 2024 оны есөн сарын байдлаар улсын хэмжээнд 420 мянган иргэн тэтгэвэр авч байна, Тэтгэврийн дундаж хэмжээ 795 мянган төгрөгт хүрсэн.

Ирэх онд тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлнэ. Халамжийн сангаас олгож байгаа  тэтгэвэр 375 мянга, байнгын асаргаа шаардлагатай ахмадад олгож байгаа асаргааны тэтгэмж  302 мянган төгрөг.

Цаашдаа Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн зарцуулалтыг сайн харах ёстой. Эзнээ олж чадаж байна уу, ахмад настныг асарч байгаа гээд 302 мянгн төгрөг авдаг хэрнээ ахмад нстныг асардаггүй хэсэг бүлэг бий болсон. Удахгүй энэ тухай зарлана. “Фридрих Эйбертийн сан”-гаас хийсэн 2022 оны судалгаагаар ахмад настны 60 орчим хувь нь тэтгэврийн зээл авсан байна.

Тэтгэврийн зээлийг ахмадууд хүүхэддээ зориулж, байр, машин худалдан авах, сургалтын зээл зэрэгт зарцуулдаг. Тэтгэвэр барьцаалсан зээл нь  ахмад настны амьжиргааг дэмжих бус эрхийг нь зөрчих, өрийн дарамтад оруулах, гар дээрээ тэтгэвэр авахгүй байх зэргээр ядууралд өртөх гол нөлөө үзүүлж байна гэж судалгаа гарсан.

Арилжааны банкууд 24 сараар тэтгэвэр барьцаалсан зээл олгож байна. Иймээс ахмад настны нийгмийн баталгааг хангах хүрээнд тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн. Төр анхаарлаа хандуулж, зохицуулалт хийхгүй бол маш хүнд асуудал болсон.

Бусад улс оронд ахмад настны тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ байдаггүй. Энийг хар зээл гэж нэрлэдэг. УИХ-аас баталсан Ахмад настны тухай хууль нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ гэж салбарын сайд нь мэдэгджээ.

“Тэтгэврээр нь амьдардаг, машин аваад уначихдаг паразит байж таарахгүй”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Орон нутаг Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ахмадуудын хувьд эрүүл мэндийн хүртээмжтэй холбоотой асуудалд сэтгэл дундуур байдаг. Тэтгэвэрт гарангуут нийгмийн бүх харилцаанаас хаягддаг. Шийдвэрлэж өгөхгүй бол даамжирсаар л байна. Авч байсан цалингаасаа доогуур тэтгэвэр аваад эхлэхээр шууд ядууралд орж байгаа.

Тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сар болгох шаардлагатай гэлээ. Судалгаа хийхдээ зөв тооцсон уу?

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-Хэрэгжилт хангалтгүй байна гэж аль хуулийг хэлээд байна вэ? Ахмад настны тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ, хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, хөдөлмөр эрхлэлт, ахмадуудын орлогын асуудал сэтгэл түгшээсэн асуудал. Ганц Засгийн газар гарч ирээд шийдчих асуудал биш тогтолцооны асуудал.

Тэтгэврийн тогтолцооны асуудал ярьж байгаа. Хүмүүс насан туршдаа ажиллаж НДШ төлөөд тэтгэвэрт гараад амьдралд хүрэлцэхүйц хэмжээний тэтгэвэртэй болох тогтолцоог сонгох ёстой. Үүнийг олон улсад Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо гэж нэрлэдэг юм билээ. Удахгүй УИХ-д Хувийн буюу сайн дурын даатгалын хуулийн төсөл өргөн барина. Тэтгэврийн олон давхар тогтолцоот шинэчлэлээ хийх ёстой.

Олон улс төрийн популист шийдвэр гарснаас болж Нийгмийн даатгалын сан дээр  4.7 их наядын ачаалал өгөхүйц, улсын төсөв дээр том ачаалал үүсэхээр байгааг хаана, хаанаа зөв ойлгох ёстой. Ахмадууд маань “Хүнсээр өлсөөгүй хүнээр өлсөж байна” гэдэг асуудлыг тавьдаг. Тэтгэвэрт гарахаараа ач гучаа хараад эсвэл цоожтой хаалганы цаана байж болохгүй. Ахмад настны чиглэлээр явуулах нийгмийн үйлчилгээгээ эргэн харах шаардлага үүссэн.

Эрүүл мэндийн үйлчилгээний асуудал ярьж байна. Эмнэлгүүд үр дүнд суурилсан санхүүжилт руу шилжихээр ахмадуудыг үздэг тариф хамгийн хямд буюу 60 мянган төгрөг болсон юм байна. Тэгэхээр ахмадуудыг үзэх сонирхолгүй, өндөр төлбөртэй үйлчилгээ үзүүлээд явах сонирхолтой болчихоод байгаа. Зөв тохиргоонуудыг хийхгүй бол нэг зүйл хийхээр нөгөөгөө үгүйсгэдэг, хүртээмжийг багасгадаг байж болохгүй.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас санал болгож байгаа эрүүл идэвхтэй амьдрах чадвар дээр үнэлсэн насны ангиллууд гэх мэтчилэн ангилал бий болгож байж ахмадуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн эрүүл мэндийн цогц үйлчилгээг бий болгох ёстой юм байна гэж харж байна. Тэтгэвэр барьцаалсан зээлийг гэнэт нэг өдөр гаргаж ирээд хийж байгаа ажил биш. Тооцоо судалгаа хийж байна.

Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох ёстой юм байна. Азийн хөгжлийн банк болон олон бодлогын зөвлөмж өгч байгаа байгууллагууд зөвлөгөө өгч байгаа. Эцэг, эх, өвөө, эмээгийнхээ тэтгэврийн зээлийг аваад амьдардаг, оюутны сургалтын төлбөрөө төлүүлчихдэг, эсвэл машин аваад уначихдаг паразит бүлэг байж болохгүй шүү дээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.115.108)
    Мөнгөө юунд үрэх нь хэнд хамаатай гэж...харин зээлийн хүүгээ багасгах талаар бодох хэрэгтэй
    2024 оны 11 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 18 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 41 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 42 мин 2026 оны Чехийн багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 44 мин Их Британид Сирийн Элчин сайдын яам 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа сэргээв 45 мин Дүүжин замын тээврийн төсөлд онцгой байдлын байгууллагууд идэвхтэй оролцож байна 53 мин Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 55 мин Багахангай–Хүннү хот чиглэлийн төмөр зам 89.39%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 55 мин Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 2 цаг 3 мин Дэлхийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохиож байна 2 цаг 14 мин Прокурор, цагдаа, удирдлагын төв хамтран шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хэлэлцлээ 2 цаг 20 мин О.Саранчулуун: УИХ-ын чуулганы хуралдааны 90 орчим хувийг иргэд, олон нийт хардаггүй, сонсдоггүй, мэддэггүй 2 цаг 29 мин Ши Жиньпин G20-ийн дээд уулзалтад оролцохгүй 2 цаг 52 мин Оюунтнууд хэмээх баастай бурхад 2 цаг 52 мин Угаарын хийн эрсдэлтэй айлуудад ханан пийшин шинэчлэн суурилуулжээ 2 цаг 57 мин Монголын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоол НҮБ-аар батлагдлаа 2 цаг 59 мин Монгол, Кубын дипломат харилцааны 65 жилийн ойг тэмдэглэн Элчин сайд жуух бичгээ өргөн барив 3 цаг 0 мин Зуны Олимпоос өвлийнх рүү спортын зарим төрлийг шилжүүлэх асуудлыг ОУОХ хэлэлцэж байна 3 цаг 2 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цаг 7 мин Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 18 цаг 36 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top