x

Стратегийн 9 ордыг эзэмшиж буй компаниудтай төрийн эзэмшлийг 34, 50 болгох хэлэлцээр хийнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:  

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа стратегийн орд газруудын үр өгөөжийг ард түмэн Үндэсний баялгийн сангаар дамжуулж хүртэнэ гэдгийг хуульчилж өгсөн. Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт.

Стратегийн гэдэг нь нэг жилд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Стратегийн ордоос орж ирж буй ашиг нь Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг УИХ 2007 онд 27 дугаар тогтоолоор баталсан. 

УИХ-аас баталсан 16 стратегийн ордоос долоо нь төрийн эзэмшилд, ес нь хувийн эзэмшилд байна. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 39 ордын нөөц нь тогтоогдсон ч УИХ-аар батлагдаагүй. Тиймээс эдгээр ордыг стратегийн ордод хамааруулах Засгийн газрын шийдвэр гарч, УИХ-д өргөн мэдүүлж, жагсаалтыг шинэчлэх ёстой. Үүнийг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Ц.Туваанд даалгасан. 

Стратегийн 16 ордоос долоог нь төр, бусдыг нь хувийн байгууллага эзэмшиж, "Эрдэнэс Монгол" нэгдлийн долоон хуулийн этгээд 13.5 их наяд төгрөг буюу татварын 72 хувийг бүрдүүлдэг. Гэтэл стратегийн есөн ордыг эзэмшиж буй хувийн хэвшлийн 16 компани 4.6 их наяд төгрөг татварын 28 хувийг эзэлж байна. "Эрдэнэс Тавантолгой" компани нүүрсний нөөцийн 25 хувийг эзэмшиж байгаа. Нүүрсний 75 хувийн нөөцийг хувийн хэвшил эзэмшиж байна. 

Стратегийн ордуудын 34 хувийн ногдол ашиг Хуримтлалын санд төвлөрдөг. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Хуримтлалын санд 500 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн стратегийн долоон ордыг эзэмшиж буй төрийн өмчийн компаниуд хуримтлуулсан. Ингэснээр 5,000 өрх орон сууцанд хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн.

Улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн орд, түүний үүсмэл ордыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно гэж Ашигт малтмалын тухай хуульд заасан. Тусгай зөвшөөрөл нэртэй алга дарам цаас барьчихаад хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагч нар "Энэ бол 100 хувь миний өмч" гэх нь зохистой биш. Манай улсын хууль эрх зүйн орчныг хүндэтгэх ёстой. 

Өнөөдрийн Засгийн газрын хурлаар стратегийн есөн ордыг эзэмшиж буй хувийн хэвшилд хэлэлцээрийн урилга хүргүүлж байна. Хэлэлцээр хийх үүргийг надад даалгасан. Хувийн хэвшлүүдтэй 34, 50 хүртэлх эзэмшлийн хувиа тогтоох талаар хэлэлцээрийн ширээнд урьж байна. Зарим стратегийн ордын хил зааг тогтоогдоогүй. Хил заагийг тогтоох үүргийг Ц.Туваан сайдад даалгасан. Хил зааг тогтоогдсон стратегийн орд эзэмшиж буй компани руу хэлэлцээрийн урилга явуулна. Энэ нь хувийн бизнест шууд халдаж байгаа гэсэн үг биш. Ирэх долоо хоногт хэлэлцээрийн урилгад хариу илгээсэн компанитай хэлэлцээрийг эхлүүлнэ. Харилцан тохиролцсон бол УИХ-д өргөн мэдүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.129)
    Хэлэлцээр хийх гэхээр юу л бол хуулийн дагуул ажиллах хэрэгтэй
    2024 оны 09 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 10 цаг 52 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 11 цаг 41 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 11 цаг 48 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 11 цаг 50 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 11 цаг 51 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 11 цаг 52 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 13 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 13 цаг 32 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 13 цаг 33 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 13 цаг 34 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 13 цаг 36 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 15 цаг 9 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 15 цаг 33 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 15 цаг 39 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 15 цаг 46 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 15 цаг 49 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 16 цаг 27 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 16 цаг 52 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 17 цаг 15 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 17 цаг 17 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top