x

Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв

Пакистан улс Энэтхэгийн эсрэг “Буньян-ум-Марсус” нэртэй том хэмжээний цэргийн ажиллагааг тавдугаар сарын 10-ны бямба гарагт эхлүүлжээ. Энэ талаар Пакистаны PTV News агентлаг, Geo TV, Samaa TV, Al Jazeera зэрэг хэвлэлүүд Пакистаны зэвсэгт хүчний албан ёсны мэдэгдлээс иш татан мэдээлсэн байна.

Пакистаны зүгээс уг ажиллагааг “Энэтхэгийн түрэмгийллийн эсрэг сөрөг довтолгоо” гэж нэрлэсэн бөгөөд анхны цохилтууд Энэтхэгийн стратегийн чухал байгууламжуудад чиглэгджээ. Тухайлбал, Пенжаб муж дахь Бисе, Беасе хотуудад байрлах “Брамос” пуужингийн агуулахуудыг устгаж, Удхампур, Патханкоты нисэхийн баазуудад хохирол учруулсан байна.

Цэргийн ажиллагааны нэрийг Кораны “Сафф” бүлгийн 4 дэх аятаас авсан бөгөөд энэхүү хэсэгт “Аллах өөрийн хэрэг явдлын төлөө бат бэх хана мэт тулалдан зогсож байгаа дайчдыг хайрладаг” хэмээн бичигдсэн байдаг. “Буньян-ум-Марсус” хэмээх араб хэллэг нь үгчилбэл “тугалган цайз” гэсэн утгатай бөгөөд исламын сүсэгтнүүдийн эв нэгдэл, хүч чадлыг илэрхийлдэг хэмээн тайлбарлажээ.

Халдлагын улмаас Жамму, Кашмирын бүс нутгийн Ражури, Удхампур, Сринагар хотуудад дэлбэрэлтийн чимээ тасралтгүй сонсогдож байгаа талаар Times of India мэдээлсэн байна. Жаммуд цахилгаан тасарч, Энэтхэгийн Харьяна мужид нийслэл рүү чиглэсэн холын тусгалын “Фатх-II” пуужинг Энэтхэгийн тал амжилттай сөнөөсөн тухай News18 агентлаг мэдээлэв.

Энэтхэг, Пакистаны хилийн дагуу буудалцаан үргэлжилж, Адампурын нисэх хүчний бааз ч устгагдсан гэх мэдээлэл байна. Үүнээс гадна Пакистан Энэтхэгийн цахим дэд бүтцийг онилон кибер довтолгоо зохион байгуулж, тус улсын нийт цахилгаан эрчим хүчний 70 хувийг тасалдуулсан талаар мэдээлжээ.

Энэтхэгийн зэвсэгт хүчин бэлтгэл цэргийн хүчнээ татан төвлөрүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна.

Энэхүү хурцадмал нөхцөл байдал олон улсын анхаарлыг татаж, бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулаад байна.

Эх сурвалж: Geo TV, Samaa TV, Al Jazeera, Times of India, News18.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 6 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 10 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 15 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 23 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 26 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 29 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 25 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 29 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 32 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 35 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 39 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 43 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 13 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 22 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 32 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 45 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 7 цаг 0 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 7 цаг 1 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 7 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 25 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top