x

АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна

Женев хотноо тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болсон АНУ, Хятадын худалдааны асуудлаарх хэлэлцээ амжилттай өндөрлөж, татварын асуудлаар тохиролцоонд хүрсэн талаар АНУ-ын төлөөлөгч Жеймисон Грир мэдээллээ.

Хэлэлцээний дараа Ж.Грир “Хятадын түншүүдтэй байгуулсан энэхүү тохиролцоо нь үндэсний хэмжээнд зарласан онц байдлыг зохицуулахад дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь худалдааны тэнцлийн алдагдал нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буйг тодотгон онц байдал зарласан юм.

Хятадын талаас албан ёсны тайлбар хийгээгүй ч хэлэлцээний үеэр санал зөрөлдөөн анх таамаглаж байснаас ноцтой биш гэдэг дээр талууд санал нэгдсэн байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэлцээний талаар “томоохон ахиц дэвшил гарсан” гэж мэдэгдсэн бол Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэн үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлжээ.

Хэлэлцээ XVIII зууны үеийн түүхэн барилга болох Женев нуурын эрэг дээрх “Villa Saladin”-д зохион байгуулагдсан бөгөөд тавдугаар сарын 10-нд хоёр цаг орчим үргэлжилж, маргааш нь үргэлжилсэн байна.

Д.Трамп хэлэлцээний үр дүнгийн талаар “Америк-Хятадын харилцаа дахин сэргэж байна” хэмээн онцолж, “Өнөөдөр Швейцар улсад Хятадын төлөөлөгчидтэй маш үр дүнтэй уулзалт хийлээ. Найрсаг бөгөөд бүтээлч уур амьсгалд олон асуудлыг хэлэлцэж, тохиролцоонд хүрсэн. Бид Хятад улсыг Америкийн бизнес эрхлэгчдэд илүү нээлттэй болгох нөхцөлийг бүрдүүллээ. Гайхалтай амжилтанд хүрлээ!” хэмээн “Truth Social” сүлжээнд бичжээ.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 2 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 6 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 11 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 19 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 21 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 25 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 20 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 25 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 28 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 31 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 35 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 39 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 9 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 18 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 28 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 41 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 6 цаг 56 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 6 цаг 57 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 3 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 21 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top