x

32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шинэ технологиор шинэчилж байна

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчлэхдээ бордюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор шинэчилж байна.

Тухайн байршилд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Хотын зүгээс ирэх жилээс авто замыг шинэчлэхдээ бордюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор шинэчилнэ гэсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд миллинг гэж нэрлэдэг “Бобкат резакл” 2024 оны загварын шинэ технологиор цаашид бордюрыг дахин өндөрлөхгүйгээр авто зам засах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Цаашид хотын бүтээн байгуулалтын ажлуудад шинэ технологийг нэвтрүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүгийн боломжит хувилбаруудыг дэвшүүлэн, хамтран ажиллана. Мөн зам засварын явцад гардаг зардлуудыг ил тод болгоно” гэв.

Харин НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Өмнө нь авто зам шинэчлэхдээ 5-8 см асфальт бетоноор хучихын тулд бродюрыг өндөрлөх шаардлага үүсдэг байсан. Харин одоо өгөршиж, муудсан хэсгийн бродюрыг сорчилж солино. Уг технологиор зам засахдаа эхлээд ус цацаж, засах замаа доош нь 5 см зорон, буталж, араас нь шүүрдэн, цэвэрлэж тэгшилнэ. Эцэст нь асфальт бетоноор нь хучина. Өөрөөр хэлбэл хуучин асфальт бетон хучилтыг өндөрлөх болон нийтээр нь солихгүйгээр засвар шинэчлэлийг хийнэ. Энэ нь 1 метр 20 см-ын өргөнтэй учир зам засахдаа тухайн орчмын замыг бүхэлд нь хаалгүйгээр хэсэгчилж засах боломжтой. Мөн зам засварын ажлын үеэр явган зам сэргээх, бордюр болон худгийн таг өндөрлөх зэрэг ажилд хугацаа их алддаг байсан бол одоо цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдлээ” хэмээн хэлсэн юм.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 1 цаг 38 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 1 цаг 45 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 1 цаг 57 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 2 цаг 13 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 2 цаг 23 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 2 цаг 24 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 2 цаг 26 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 2 цаг 28 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 2 цаг 32 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 2 цаг 33 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 2 цаг 34 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 2 цаг 35 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 2 цаг 36 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 2 цаг 38 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 2 цаг 39 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 2 цаг 40 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 4 цаг 47 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 6 цаг 2 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 6 цаг 3 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 6 цаг 4 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top