x

Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэг хамтран “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-ын төслийн хүрээнд нийлүүлж буй хүүхдийн хорт хавдрын эмийн эхний ээлжийг өчигдөр Монгол Улсад хүлээлгэн өглөө.

ЭХЭМҮТ-д болсон эм хүлээн авах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар оролцов.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 2023-2027 онд хэрэгжих “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-д эхний ээлжинд ДЭМБ-ын бүс тус бүрээс 1, нийт 6 орныг сонгон, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ажлыг эхлүүлснийг дурдаад “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 оны 12 дугаар сард АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсын 120 мянга орчим хорт хавдраар шаналж буй хүүхдэд санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр нэн шаардлагатай эмийг хүртээмжтэй хангах төслийг хэрэгжүүлэх санаачлагыг гаргасан.

Үүний хүрээнд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэг хамтран “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” /2023-2027/-ын төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа ба эхний ээлжинд ДЭМБ-ын бүс тус бүрээс 1, нийт 6 орныг сонгон, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ажлыг эхлүүлсэн билээ.

Монгол Улс нь энэхүү төсөлд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс сонгогдсонд бид баяртай байгаа бөгөөд өнөөдөр энэхүү төслийн хүрээнд нийлүүлэх эхний ээлжийн эмийг хүлээж авснаар энэхүү хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэлж байна” гээд эмийн хатуу зохицуулалттай үйлдвэрлэгчийн эмийг нэн яаралтайгаар богино хугацаанд эхлүүлэх ажлыг зохион байгуулсан ДЭМБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскалантед талархал илэрхийлэв.

Монгол Улсад жилд дунджаар 100-120 хүүхэд шинээр хорт хавдартай гэж оношлогдож, тархины хорт хавдартай хүүхдүүдийн тал хүрэхгүй хувь (46.7%), цусны хорт хавдартай хүүхдүүдийн 70% нь анх оношлогдсоноос хойш 5 буюу түүнээс дээш жил амьдарч байгаа нь дэлхийн дунджаас бага байгаа юм.

Мөн эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 30 орчим хувь нь эмийн гаж нөлөө болон бусад шалтгааны улмаас эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэхгүй хаяж байгаа нь нэлээд өндөр үзүүлэлт. Иймээс эмийн хатуу зохицуулалттай улсад үйлдвэрлэсэн энэхүү эм нь хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмж, тэр дундаа эмийн чанар, хангамжийг сайжруулах ач холбогдолтойг сайд онцолсон.

ДЭМБ-аас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсад амьдарч буй хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачлагыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргасан юм. Тус санаачлагын хүрээнд эхний ээлжинд ДЭМБ-ын зургаан бүсээс тус бүр нэг, нийт зургаан улсыг сонгон авч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ба манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсэд харьяалагдах 37 улс орноос сонгогдсон байна.

Энэ санаачилгад нэгдсэнээр ЭХЭМҮТ-д түшиглэн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай 30 гаруй нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй авч хүүхдүүдийн эмчилгээнд зориулах боломж бүрдсэн юм. Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх эмийн үнийн санхүүжилтийг АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St. Jude) эмнэлэг бүрэн хариуцна. Эмийн худалдан авалт, түгээлтийн үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн хэлтэс зохион байгуулж, ДЭМБ дээрх бүх үйл ажиллагаанд ерөнхий зохион байгуулагчаар оролцож, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж буйг Суурин төлөөлөгч хатагтай Соккоро Эскаленте танилцуулсан.

Тэрбээр дэлхий дахинд хорт хавдрын эмийг ихэвчлэн насанд хүрсэн өвчтөнд зориулдаг тул хүүхдийн эмийн хангамж, хүрэлцээ хомсдолтой байдгийг тэмдэглээд Монгол Улсыг энэхүү дэлхийн санаачилгад сонгосон шалтгаан нь ЭМЯ-ны манлайлал дор бэлтгэлээ маш сайн хангасантай холбоотой гэсэн юм. Хүүхдийн хорт хавдрын эмийг нэвтрүүлэхийн тулд эмийн бүртгэл, албан ёсны хэрэглээний заавар гэх мэт олон зүйл шаардлагатайгаас гадна эмч нар хүүхдэд аль болох аюулгүй байдлаар эмчилгээг явуулах боломж бүрдүүлсэн нь сонголтод нөлөөлсөн гэдгийг ч хэлж байлаа.

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяа манай улсад жилд дунджаар 4-5 хүүхэд бөөрний хавдраар оношлогддог бөгөөд эхний ээлжинд хүлээн авч буй эмийг тэдгээр хүүхдүүдийн эмчилгээнд хэрэглэх тухай дуулгаад “Уг эм нь Франц улсад үйлдвэрлэсэн гаж нөлөө бага, үйлчилгээ өндөр, хавдрыг эсийн түвшинд устгадаг. Манай төв эх, хүүхдийн лавлагаа шатны тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлэхээс гадна хавдрын 20, хөнгөвчлөх таван ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. ЭХЭМҮТ-д жилд шинээр 60-80 хүүхэд хорт хавдраар оношлогддог. Үүний ихэнх хувь нь цусны хорт хавдар байдаг.
Одоогийн байдлаар манай төвийн хорт хавдрын эмчилгээний үр дүн 60 хувьтай байна. Харин эмийн хатуу зохицуулалттай орнуудаас чанартай эмийг нэвтрүүлснээр эмчилгээний үр дүнг дэлхийн дундаж буюу 80 хувь болгох зорилт тавьсан. Хорт хавдрын эсрэг эм нь хүүхдийн амьдрах чадварыг сайжруулах, эдгэрэлтийг түргэсгэх ач холбогдолтой” хэмээсэн юм.

Дэлхийд жилд хүүхдийн хавдрын 3000 шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 71.6 хувь нь 0-14 нас, 28.4 хувь нь 15-19 насанд тохиолдож байна. Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 2022 онд хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53,1 хувь нь хөвгүүд, 46,9 хувь нь буюу 67 нь охид байсан.

Хүүхдийн зургаан төрлийн хорт хавдар дэлхийн улс орнуудад зонхилон тохиолддог бөгөөд манай улсад ч мөн ялгаагүй эдгээр төрлийн хавдар тохиолдож байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ, оношилгооны чадавхийг сайжруулж, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд “Хүүхдийн хорт хавдрын эсрэг глобал санаачилга”-ыг ДЭМБ-аас 2018 онд санаачлан 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 ба түүнээс дээш хувьд хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХЗХ: Амь, Амьдрал 1 цаг 9 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 2 цаг 23 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 2 цаг 27 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 2 цаг 28 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 2 цаг 31 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 2 цаг 33 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 2 цаг 34 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 2 цаг 35 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 2 цаг 38 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 2 цаг 43 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 2 цаг 45 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 2 цаг 45 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 2 цаг 46 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 2 цаг 48 мин Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо 2 цаг 49 мин АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ 2 цаг 49 мин Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов 3 цаг 2 мин Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 3 цаг 3 мин Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай 3 цаг 3 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь монгол иргэдтэй уулзав 3 цаг 4 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top