x

Монголд анх удаа умайн хоргүй хавдрыг мэс заслын бус аргаар эмчиллээ

Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасагт Radiofrequency myoma ablation эмчилгээг умайн хоргүй хавдрыг эмчлэх зорилгоор Монголд анх удаа 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хэвлийн дурангийн хяналтын дор амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү ажилбарыг Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч их эмч Л.Долгоржав, их эмч Н.Ганболд, унтуулгын их эмч Б.Болортайван нарын бүрэлдэхүүнтэй эмч нарын баг хийсэн юм. Энэхүү ажилбарт “Гоодаль” эмнэлгийн захирал Ч.Батмөнх, их эмч Д.Зулаа нар техникийн дэмжлэг үзүүллээ.

Орчин үед умайн хоргүй хавдрын эмчилгээнд мэс заслын бус (high-intensity focused ultrasound-HIFU, laser ablation, cryoablation, uterine fibroid embolization-UFE, uterine artery embolization, radiofrequency ablation-RF ablation) эмчилгээнүүдийг хийж байна.

RF ablation эмчилгээг 2012 оноос эмэгтэйчүүдийн эмчилгээнд хэрэглэж байгаа бөгөөд одоогоор дэлхийн 50 гаруй оронд (Солонгос, Япон болон Герман, АНУ, Европын орнууд) өргөн хэрэглэж байна. Radiofrequency ablation эмчилгээ нь тухайн бай хэсэгт өндөр давтамжит радио долгионоор дулаан үүсгэж, эдийг некроз (үхжил) болгон өсөлтийг зогсоож байгаа юм.

Уг эмчилгээг умай авахуулах хүсэлгүй, хагалгаанд орох боломжгүй, цаашид жирэмслэх хүсэлтэй, эмнэлзүйд зовиур ихтэй эмэгтэйчүүдэд хавдрын голч нь 2 см-10 см хэмжээтэй үед хийх боломжтой.

Энэ эмчилгээний дараа эрхтэн хадгалагдах, нөхөн үржихүйн чадвар алдагдахгүй, эмнэлгийн ор хоног богино, өвчтөний зовиур бага байдаг зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Цаашид энэхүү мэс заслын бус эмчилгээний аргыг тус амаржих газрын хувьд, эмэгтэйчүүдийн практикт өргөнөөр нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна. 

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 38 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 39 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 40 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 42 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 42 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 43 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 45 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 46 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 47 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 49 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 49 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 51 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 53 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 54 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 56 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 58 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 59 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 1 цаг 1 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 4 мин Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top