x

Б.Төртогтох: Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг

Нийслэлийн Аддиктлогийн төвийн судлаач Б.Төртогтох архинд донтох эмгэгийн тухай дараах мэдээллийг өгч байна. Тэрбээр тус эмнэлэгт сэтгэл засалч, донтох эмгэг судлаачаар ажилладаг.

Б.Төртогтох:

-Донтох эмгэг, тэр дундаа архинд донтох эмгэг нь манай улсад тулгамдаж байгаа асуудал болсонд сэтгэл эмзэглэж явдаг. Өмнө нь архинд донтсон хүмүүс гэхээр гудамжинд гарсан хүмүүсийг л ойлгож байв. Яг үнэндээ ах дүү нарын дунд ажил хамт олны дунд ч заавал нэг архины хамааралтай, хүмүүсийн хэлдгээр архичин хүмүүс байна шүү дээ.

Гол нь тэр хүн өөрөө ч архины асуудалтай гэдгээ мэддэггүй, бусад нь яахав хааяа л уудаг юм гэж хаацайлдаг, нуудаг байдалтай явж ирсэн. Тохируулаад уучихна, өөрөө уухаа больчихно гэж ярьж байгаа ч ингэж ярьж байгаа нь энэ нь үгүйсгэх л арга юм.

Ямар хүмүүс архинаас гардаг гээч: Энэ бол тухайн хувь хүний сэтгэл санаа, ухамсартай холбоотой зүйл. Ажиглалтаас үзэхэд, архинд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн, эмчилгээнд хамрагдаад гарч чадна гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс л архинаас гарч чаддаг. Нөгөө талаас үүнд хамт олон, нийгмийн оролцоо маш чухал. Ганцхан эмч нар л ид шидээр шийдчихдэг зүйл биш.

Ярилцаад үзэхээр ихэнх архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг. Нээлттэй ярилцалгүй хав дарж түүнийгээ архиар тайлсаар сүүлдээ дадал зуршил болоод хувирчихдаг. Яваандаа архины хамааралтай болж байна.

Архитай холбоотой хэд хэдэн ташаа ойлголт байгааг залруулж хэлье: 

Хүмүүс монгол архи донтуулагчтай, гадаад архи гайгүй гэж ярьж байхыг сонссон. Энэ бол маш буруу ойлголт шүү. Ямар ч төрлийн архинд ордог этилийн спирт нь өөрөө донтуулагч гэдгийг ойлгох нь чухал байна.

Уудаг хүмүүс архинаас гэнэт гарчихвал үхчихнэ гэж гэж ярьдаг. Үүн шиг худлаа зүйл үгүй. Энэ бол архины хамааралтай хүмүүсийн үгүйсгэл буюу өвчний шинж тэмдэг байдаг. Тэр тусмаа л мэргэжлийн байгууллагад хандах ёстой.

Би яадгаа алдсан архичин биш, хааяа л уудаг гэдэг юм. Баярыг далимдуулж уудаг, уухдаа үргэлжлүүлж уудаг, шараа тайлдаг, заримдаа ганцаараа уудаг бол архины хамааралтай болсны шинж тэмдгүүд юм. ДЭМБ-аас F10 кодтой өвчин буюу архины шалтгаант зан үйлийн эмгэг хэмээн албан ёсоор бүртгэсэн байдаг.

Сайн тал нь архинд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд манай төвд ханддаг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Энэ нь хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаагийн илрэл юм. Зарим нь чин сэтгэлээсээ архинаасаа гарна гээд ухамсарлаж шийдээд ирдэг. Ар гэр, найз нөхдийн шахалтаар ирдэг нь ч бий.

Дээрх шинж тэмдгүүд танд байнга болон ойр ойрхон давтамжтай илэрч байвал сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч мэргэжлийн байгууллагад хандаарай. 

Аддиктологийн төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХЗХ: Амь, Амьдрал 1 цаг 25 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 2 цаг 39 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 2 цаг 43 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 2 цаг 45 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 2 цаг 47 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 2 цаг 49 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 2 цаг 50 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 2 цаг 52 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 2 цаг 54 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 2 цаг 59 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 3 цаг 1 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 3 цаг 2 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 3 цаг 3 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 3 цаг 5 мин Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо 3 цаг 5 мин АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ 3 цаг 5 мин Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов 3 цаг 18 мин Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 3 цаг 19 мин Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай 3 цаг 20 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь монгол иргэдтэй уулзав 3 цаг 21 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top