x

Иргэд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар иргэд жилд нэг удаа үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах эрхтэй. Мөн 2 сая хүртэлх төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй юм. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тусламж үйлчилгээний чанарын газрын ахлах мэргэжилтэн Б.Баярболдоос тодрууллаа.

-Иргэд эрүүл мэндийн ямар төрлийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй вэ? 
-Эрүүл мэндийн тухай хуульд  даатгуулагчийн нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нь үндэслэн товлолт хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу 2018 оны 9 сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 19 дүгээр тогтоолоор даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамруулах журмыг баталсан.

Энэ онд 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх дөрвөн багцыг баталсан. 18-34 насныхан бэлгийн замын халдварт өвчин, рентген зураг буюу уушгины сүрьеэ өвчин, уушгины өвчнийг илрүүлэхэд чиглэсэн оношлогоо шинжилгээнд хамрагдана. 35-45 насныхан зүрх судасны өвчин, өөх тосны солилцоо үзэх, зүрхний цахилгаан бичлэг хийлгэх хийлгэх, хэвлийн ЭХО харуулах, эмэгтэйчүүд нь умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдана.

Харин 46-64 насныхны багцад өөх тосны солилцоо, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, эрэгтэй хүнд түрүү булчирхайн үзлэг, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ, цусан дахь сахарын хэмжээг үзүүлнэ. 65-аас дээш насныхан өөх тосны солилцоог үзүүлнэ, зүрхний цахилгаан бичлэг ходоодны дурангийн оношлогоо, нүдний уг дурандуулах үзлэг байгаа. Бүх насны даатгуулагчид урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдахаас өмнө биеийн ерөнхий үзлэг хийлгэнэ. Биеийн жингийн индексийг тодорхойлох, цусны даралтыг хэмжүүлнэ. Ингэснээр зүрх судасны өвчнөөс сэргийлэх  үзлэг хийж байгаа юм.

-Иргэд харьяах эмнэлгүүддээ хандаж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах уу? 
-Улсын хэмжээнд эрүүл мэндийн 156 байгууллага эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, аймгуудад байдаг бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд, сум дундын эмнэлгүүд, нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төвүүд, НЭМГ-ын харьяа эмнэлгүүд болон гурав дахь шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байгаа эмнэлгүүд,  хувийн хэвшлийн  эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх үзлэгийг ЭМД-аар хийж байна.

-Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын тулд даатгуулагчаас ямар шаардлага хангасан байх вэ? 
-Нэгдүгээрт эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн байх, даатгуулагч нь өөрийн насны багцад хамаарах оношлогоо шинжилгээг хийлгэнэ. Тэр багц нь дэд багцтай бол аль нэгийг нь сонгон үйлчлүүлнэ. Ингээд хувийн болон улсын эмнэлгүүдээс харьяалал харгалзахгүй, өөрийн сонголтоор үйлчлүүлнэ.

-Хувийн хэвшлийн хэчнээн эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар тусламж үзүүлэх вэ? 
-Хувийн хэвшлийн эрүүл мэндийн 73 байгууллага даатгалаар үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс Улаанбаатарт Градмед эмнэлэг, Гялс төв гэх мэт 40 байгууллага, орон нутагт 33 байна.

-Иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах байдал ямар түвшинд байгаа бол?
-Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

-Нэг хүн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах төсөв нь ямар вэ? 
-Багц шинжилгээний төрлөөс шалтгаалан төсөв нь 43-63 мянган төгрөг байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг эрүүл мэндийн цахим мэдээллийн санд бүртгэж байх юм. Цахим мэдээллийн сангийн эрхийг бүх эмнэлэгт нээж өгсөн учир эмнэлэгт хандсан хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээллээр баяжиж явах юм.

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн жилдээ 2 сая хүртэлх төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Үүнд хэвтэн эмчлүүлэх, нөхөн сэргээх, оношлогоо шинжилгээ, амбулаторийн үзлэг, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээ авах боломжтой гэв. 

gogo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 31 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 32 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 33 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 34 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 35 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 36 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 37 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 38 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 39 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 41 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 41 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 44 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 45 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 46 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 48 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 50 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 51 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 54 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 56 мин Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top