x

Хомхойн вирус Альцхеймерийн өвчин үүсгэдэг байж болзошгүй

Уруул дээр хомхой үүсгэдэг  вирус хүний тархинд удаан хугацааны гэмтэл учруулдаг ажээ. Энэхүү нээлт нь хөгшрөлтийн үеийн тархины эмгэгийг эмчлэх шинэ арга зам олоход тус болох магадлалтай хэмээн молекулын нейробиологийн профессор Рут Ицхаки Conversation сайтад бичсэн байна.

Тэрбээр "Дэлхий даяар 30 сая гаруй хүн сэтгэцийн олдмол өвчин болох Альцхеймерээр шаналж байна. Харамсалтай нь энэ өвчин бүрэн эмчлэгддэггүй бөгөөд зөвхөн өвчний шинж тэмдгийг хөнгөлөх эм бий.

Гэвч судалгааны үр дүн Альцхеймер өвчнийг эмчлэх арга байгааг харуулж байна. Хомхойн вирус Альцхеймер өвчний шалтгаан байж магадгүй юм.

Энэ нь тархины эмгэгийг эмчлэхийн тулд өндөр үр нөлөөтэй вирусийн эсрэг аюулгүй эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Магадгүй бид хүүхдүүдэд Альцхеймерийн өвчнөөс сэргийлэх тарилга хийж болох юм.

Хомхойн вирусыг олон жилийн өмнө олж нээсэн. Хүүхдүүдийн ихэнх нь бага насандаа энэ вирусээр халдварладаг бөгөөд ихэвчлэн захын мэдрэлийн системд үлддэг. Хүн стресст өртөх, дархлаа нь сулрах, өөр халдварын улмаас тархи нь гэмтэх үед вирус идэвхжиж, уруул дээр хомхой долоодог ажээ.

Хөгшрөлтийн явцад дархлааны систем сулардаг тул хомхой үүсгэгч энгийн герпесийн  вирус-1  ихэвчлэн настай хүмүүсийн тархинд нэвтэрдэг байна.

1991 онд бид хөгшин настай олон хүний тархинд энгийн герпесийн  вирус-1  байсныг тогтоосон. Харин 1997 онд APOE4  хэмээх гентэй хүмүүс тархиндаа уг вирусыг тээж байвал  Альцхеймерээр өвдөх эрсдэл бий болдгийг тогтоосон юм.

Түүнчлэн APOE4  гентэй болон тархиндаа хомхойн энгийн герпесийн  вирус-1-ийг тээгч  хүмүүсийн Альцхеймерээр өвдөх магадлал ийм ген болон вирусгүй хүнийхтэй харьцуулахад 12 дахин өндөр байдаг.

Бид зөвхөн хомхойн вирус болон Альцхеймерийн өвчин хоорондын хамаарлын тухай судалсан бөгөөд одоогоор уг вирус энэ өвчний гол шалтгаан болохыг бүрэн нотлоогүй байна" гэлээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 13 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 14 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 15 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 17 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 17 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 19 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 20 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 21 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 22 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 24 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 24 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 26 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 28 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 29 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 31 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 33 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 34 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 36 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 39 мин Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top