x

Долоо хоногт нэг удаа уйлж байхыг эрдэмтэд зөвлөжээ

Япон улс амиа хорлолтын тоогоор өндөрт ордог ч 2003 - 2017 он хүртэл 38 хувиар буурч чадсан байна. “Их 20”-ийн улсуудын дотор амиа хорлолтын тоогоор Өмнөд Солонгос нэгд, ОХУ хоёрт, Япон гуравт орсон байна. Мөн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг бөгөөд амиа хорлолтын бараг 90 хувь нь сэтгэл гутрал, стрессээс үүдэлтэй. Япон улсад иргэд хэт их ажилласны улмаас амиа хорлох тохиолдлууд ихээхэн гардаг. 

Япон улсын ахлах сургуулийн багш Хидэфүми Ёошида сургуулиудаар зургаан жилийн турш уйлахын ач тусыг ярьж, түгээж явж буй нэгэн. 

Тэрбээр “Japan times”-д өгсөн ярилцлагадаа “Стрессийг багасгахын тулд уйлах нь инээж, унтахаас илүү үр дүнтэй. Хэрвээ хүн долоо хоногт нэг удаа уйлвал сэтгэлийн дарамтаас ангижирч, бухимдалгүй амьдарч чадна” гэжээ.

1980 оны эхээр Миннеаполис дахь Рамсей эрүүл мэндийн төвийн доктор Уиллиам Фрей яагаад хүмүүс уйлдаг болох, сэтгэл хөдлөлийн нулимсны тухай анхдагч судалгаануудын нэгийг хийжээ. Тэрбээр хүмүүс уйлахад стресс агуулдаг даавар гадагшилдаг болохыг тогтоосон байна. Түүнчлэн уйлахад амьсгаа удааширч, сэтгэл санааг сайхан болгох эндорфин даавар ялгардаг гэнэ.

Мөн 2014 онд Ёошида Тохо их сургуулийн Анагаахын факультетын профессор Хидэхо Аритатай хамтран уйлах нь хэрхэн стресс үгүй хийдэг тухай судалгааг эхлүүлжээ. 

Хүний бие гурван төрлийн нулимсыг ялгаруулдаг байна. Нэгдүгээрт, бидний нүдийг чийгтэй байлгадаг тасралтгүй үргэлжлэх нулимс, хоёрт бидний цочролыг арилгадаг рефлекс нулимсыг гаргадаг. Харин гуравт судалгаагаар тогтоогоод буй эрүүл мэндэд тустай сэтгэл хөдлөлийн нулимс гэнэ. 30 улс орныг хамруулсан энэхүү судалгаанаас үзэхэд ихэнх оролцогчид уйлсны дараа сэтгэл санаа илүү тайван болдог гэж хариулсан байна.

Та сайхан дуу сонсоод эсвэл кино үзээд уйлж, түүний дараа хамаагүй аз жаргалтай, хөнгөн мэдрэмж авч байсан бол долоо хоногт ядаж нэг удаа ч болтугай нулимсаа гаргаж, сэтгэлээ хөнгөлж байгаарай хэмээн эрдэмтэд зөвлөсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 59 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 1 цаг 0 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 1 цаг 1 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 1 цаг 2 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 1 цаг 3 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 1 цаг 4 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 1 цаг 5 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 1 цаг 6 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 7 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 1 цаг 9 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 1 цаг 10 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 1 цаг 12 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 1 цаг 13 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 1 цаг 15 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 1 цаг 16 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 1 цаг 18 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 1 цаг 20 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 1 цаг 22 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 24 мин Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top