x

Б.Долгормаа: Томуугийн эсрэг дөрвөн цэнт дархлаажуулалт хийж байна

Хүйтний улирал эхлэхээр томуугийн дэгдэлт ихэсч, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Эмч мэргэжилтнүүд иргэдийг яг өдийд томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөдөг.

Энэ жил БНСУ-ын "Грийн кросс" үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч, дархлаажуулалтыг аравдугаар сарын 11-нээс эхлүүлээд байна. 

Бид томуугийн эсрэг дархлаажуулалтын талаар Баянгол дүүргийн 11-р хорооны ӨЭМТ-ийн Их эмч Б.Долгормаагаас тодрууллаа.

-Танай өрхийн эмнэлэгт ханиад, томуу туссан хүн хэр их хандаж байна вэ? 

-Энэ намрын хувьд гэдэсний ханиад амьсгалын замын халдвартай хавсарч зонхилон тохиолдож байна. Өөрөөр хэлбэл, ханиах, гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа юм. Улирлын солигдол, дээр нь хичээл, сургууль эхэлсэнтэй уялдаад гүйлгэлт, суулгалт хавсарсан ханиад гадуур их байна. Томуугийн дэгдэлт ч эхэлж, үүнтэй холбоотой үзлэгийн ачаалал ч нэмэгдэх хандлагатай байна.

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу БНСУ-ын "Грийн кросс" үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг дөрвөн цэнт вакциныг манай өрхийн эмнэлэг өчигдрөөс хийж эхлээд байна. 

-Томуугийн эсрэг дархлаажуулалтад хэн багтах вэ?

-Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр тараагдаж буй томуугийн эсрэг вакциныг зорилтот бүлэг, 65-аас дээш насны ахмадууд, 2-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдад зайлшгүй заалтаар үнэ төлбөргүй хийдэг. 

Бидний хувьд 2-5 насны, өвчлөмтгий хүүхэд болон амьжиргааны түвшин доогуур иргэдийг заавал хамруулах чиглэл барьж байна.

-Сайн дураараа вакцинд хамрагдах хүн байвал Өрхийн эмнэлэгтээ хандаж болох уу? 

-Сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд өмнөх жилүүдийн адил ХӨСҮТ болон хувийн эмнэлгүүдэл ханлаж, төлбөрөө төлөөд хийлгэх боломжтой. 

-Томуугийн вакциныг хийлгэхээс өмнө юунд анхаарах хэрэгтэй вэ?  

-Архаг хууч өвчтэй, эсхүл халуурч, бие нь тавгүй байгаа бол эмчид үзүүлж вакцин хийлгэх эсэхээ лавлана. Өмнө нь вакцин, био бэлдмэлээс харшилж байсан, мөн ханиад шуухниатай тохиолдолд хориглох заалттай. Тодруулбал, энэхүү вакцин нь томууг идэвхгүйжүүлсэн вакцин учраас хэрэв тухайн хүн ханиадтай байвал хүндрэх, улмаар ханиалга ихсэх эрсдэлтэй. Ийм учраас яг л эрүүл гэсэн иргэнд дархлаажуулалт хийгдэнэ.

Ялангуяа эцэг, эх, асран хамгаалагчдад нэг зүйлийг анхааруулъя. Хүүхдээ нус гоожсон, ханиасан үед нь вакцин хийлгэе гээд зүтгээд байдгаа болих хэрэгтэй. Ханиад томуутай, ханиад нь гүйцэд эдгээгүй үед та болон таны хүүхэд томуугийн вакцин хийлгэвэл дараа нь гарах үр дүн буурах болоод ханиад, томуу хүндрэх эрсдэлтэй. 

-Томуугийн вакцин хийлгэснээс хойш хэдий хэр хугацаанд дархлаа тогтдог вэ?

-Тухайн вакциныг хийлгэснээс хойш нэг сарын дотор дархлаа тогтоно гэж үздэг. 

-Өнгөрсөн жил сургууль, цэцэрлэгт очиж, томуугийн вакцин хийж байсан. Энэ жил яах бол? 

-Өмнөх жилүүдэд сургууль, цэцэрлэгээр хийгдэж байсан ч энэ жилийн хувьд тийм чиглэл ирээгүй байна.

-Дархлаажуулалтад хамрагдсанаар ханиад, томуугаар өвчлөх эрсдэлээс хэр сэргийлж чадаж байна вэ?

-Өмнөх жилүүдийн вакцин хийлгэсэн хүмүүст томуу арай бага хүрч буй судалгаа бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХЗХ: Амь, Амьдрал 1 цаг 25 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 2 цаг 39 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 2 цаг 43 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 2 цаг 45 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 2 цаг 47 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 2 цаг 49 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 2 цаг 50 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 2 цаг 52 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 2 цаг 54 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 2 цаг 59 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 3 цаг 1 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 3 цаг 2 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 3 цаг 3 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 3 цаг 5 мин Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо 3 цаг 5 мин АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ 3 цаг 5 мин Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов 3 цаг 18 мин Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 3 цаг 19 мин Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай 3 цаг 20 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь монгол иргэдтэй уулзав 3 цаг 21 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top